Д.Банзрагч: Бид дэлхийн зөрчлийг үүсгэгч “Учиртай гурван толгой”-н гол цөм дээр байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Систем судлаач Д.Банзрагчтай дэлхийн геополитикийн асуудлаар ярилцлаа.


-Дэлхийн улс төрийн бодлого, олон улсын харилцаа, геополитикийн орчин дахь хүчний харьцаа өнөөдөр  маш хурдтай өөрчлөгдөж байна. Ер нь дэлхий дээр юу болоод байна вэ. Бид ямар нөхцөл байдалд амьдарч  байна вэ?

-Дэлхийн нөхцөл байдлыг авч үзэхийн тулд цаг хугацааны гурван мөчлөгийг харах хэрэгтэй. Эхнийх нь 1901-1906 он, хоёр дахь нь 1961-1966 оны үе. Гурав дахь нь 2021-2026 оны үе юм. Эхний мөчлөг буюу 100 жилийн эхний жаранд иргэншлийн зөрчил үүссэн. Өөрөөр хэлбэл, иргэншлийн мөргөлдөөн болсон.1961-1966 онд Карибын тэнгисийн хямрал болсон. Тэр бол  тогтолцооны мөргөлдөөн байсан. Дэлхийн II дайнаас хойш эхэндээ бүгд “Гитлерийн эсрэг” гэж байснаа дараа нь социалист, капиталист гэж хоёр хуваагдсан. Энэ хоёр тогтолцоо мөргөлдөж, бие бие рүүгээ  атомын зэвсэг хэрэглэх шахсан.

Тэгвэл 2021-2026 онд болж байгаа үйл явц бол оршихуйн хямрал юм. Бид орших уу, эс орших уу. Өөрөөр хэлбэл, бид бүх юмаа мартаад, ядаж оршихуйгаа санадаг байснаа ч больчихсон. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд эдийн засаг хямарна уу, дайн өрнөнө үү тоохоо больжээ.  Энэ нь эцэстээ орших уу, эс орших уу гэсэн массын үзэл санааны асар том зөрчил болчихож  байгаа юм. Иймээс бид оршихуйн хямралын эрин үед амьдарч байна. Өнөөдөр оросууд дэлхийн хүн төрөлхтөний хувь заяа, газар шороо, хувь заяаныхаа төлөө, өөрсдийн эрх ашгаас ухрахгүй гэдгээ зарлаад шууд хөдөлчихлөө.

Нөгөө тал нь өөрсдийн  тогтолцоог алдахгүйн тулд түүнийхээ төлөө  үзэлцэнэ гэдгээ мэдэгдэж бас хөдлөөд эхэлчихлээ. Тэгэхээр нэг нь тогтолцооны, нөгөө нь оршихуйн төлөө гэсэн том зөрчлийн дунд Монгол Улс оршиж байна. Дүгнээд хэлбэл, монголчууд дэлхийн зөрчлийг үүсгэгч “Учиртай гурван толгой”-н гол цөм дээр байгаа. Дэлхий нэг нь Хятад, нөгөө нь Орос, гурав дахь нь АНУ гэсэн гурван цөмтэй болчихсон. Мэдээж Америкийг Европын холбоо болон Азийн зарим улс дагаж байна. БНХАУ бол АНУ-тай ч, Европтой ч эдийн засгаар холбогддог. Эдийн засгийн  хувьд том тоглогч. Орос  бол цэрэг, зэвсгийн хувьд том тоглогч. АНУ бодлого, удирдлагын хувьд том боссын үүрэг гүйцэтгэж байсан бол одоо энэ гурав хоорондоо зөрчилдөж байна.

-АНУ-ын манай хоёр  хөршийг даваад Монголд орж ирнэ гэж байхгүй биз дээ?

-Нэг нь зэвсгээр, нөгөө нь эдийн засгаар, гурав дахь нь бодлого, удирдлагаар хүчтэй улс. Дээр нь хоорондоо зөрчилдөж байгааг би сая хэллээ. ОХУ руу Европ шахалт үзүүлж байсан бол одоо Азид ийм зүйлийг үүсгэх гэж байна. Тухайлбал, Японыг, Өмнөд Солонгосыг турхирч байна. Монгол Улсын хувьд 1990 онд ардчилсан улс болохоо тунхагласан. Тиймээс Монголыг  яавал өөрсдийн ашиг сонирхлын тал руу болгож болох вэ гэж бодож байх шиг.

Мэдээж  АНУ хоёр том хөршийг давж, Монголд орж ирнэ гэж байхгүй. Гэхдээ ардчиллаар дамжуулан манай улсад замбараагүй байдал үүсгэх юм уу, эсвэл өөртөө ашигтай нөхцөл байдал буй болгосноор Монголыг тоглоомынхоо нэг хэрэгсэл болгож болно. Америкчууд юу сонирхоод байна гэвэл, ерөөс Монголыг Хятадад өгчихвөл БНХАУ, ОХУ хоёр зөрчилдөх юм байна. Хятад бол Монголоос татгалзаж чадахгүй. Иймд АНУ нь Монголыг танайд өгье гэсэн байдлаар хандаад байгаа тал байна.

Үүний тулд америкчууд  Монголд бий болгосон ардчилал, түүгээр хүмүүжсэн ард иргэдээр нь дамжуулан дэлхийн оршихуй, эдийн засгийн баганыг албаар нурааж байна. Ингээд аргагүйн эрхэнд Хятадаас зээл авч байгаа юм шиг Монголыг барьцаанд оруулж, яваандаа Хятад Монголыг эрх зүйн хувьд эзэгнэх тийм зүйлийг АНУ зохион байгуулаад буй. Америк олон орныг технологи, арга зүйн хувьд ингэж нураах уу, гадныханд худалдах уу гэдэгт мэргэшсэн “наймаачин”. Тэр шийдвэрээ гаргаж байна.

-Үр дагаварт нь Монголыг Хятад авчихвал яах вэ?

-Энэ тохиолдолд Монгол, Хятад хоёр 4000 км-ээр хиллэх гэж байна л даа. Оросын нэг генерал “Хэрэв Хятадууд Монголыг авбал бид Урал хүртэлх газраа алдана. Нөгөө талаас Монгол Улс Хятад, Орос хоёрын хоорондох балансыг барьж байдаг. Хэрэв оросууд  Монголыг эзэлбэл Бээжин рүү дайрна гэсэн үг. Хэрэв хятадууд Монголыг эзэлбэл Москва руу дайрна гэсэн үг” гэж хэлсэн байдаг. Ингэж авахын тулд эхлээд газрыг нь өөрийн болгох хэрэгтэй болно Дараа нь хүн амыг нь өөрийн болгочихвол тэртэй тэргүй хуулийн дагуу нэг санал асуулга явуулаад Монголын ард түмэн Хятадад дагаар орж байгаа юм шиг оруулчихад хэн ч нөлөөлж чадахгүй шүү дээ.

Түүнийгээ  хийхийн тулд монголчуудыг эдийн засгийн маш том хямрал, хагарал тэмцэлд оруулах болчихоод байгаа юм. Америкчууд манайд  ардчиллын үр тарьж, 32 жил явуулсныхаа дүнд бий болгосон нэр бүхий хүмүүс, тэжээврүүдээрээ дамжуулан засгийн эрхэнд Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу ялгаагүй хүссэн, хүсээгүй АНУ-ын бий болгосон эдийн засаг, улс төрийн бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа. Түүний илрэл нь  ковидоор далимдуулж зүгээр байсан эдийн засгийг нураалаа. Дээр нь ард түмнийг вакцинд хамруулж байна гэж мунхруулж доройтууллаа.

Нэгэнт эдийн засаг нь нураад ирэхээр Хятадаас зээл авна, өөр сонголт байхгүй. Хятадаас зээл авахад нөгөөдүүл нь заавал барьцаа шаардана. Тэр барьцаанд газар нутгаа өгнө. Газар нутгийг эзэмшсэн хүн түүн дээр үйлдвэр барина уу, юугаа барина уу эрх мэдлээ тогтоож эхэлнэ. Эцэст нь тэнд байгаа ард түмэн тэдний боол нь болдог юм байгаа биз дээ. Түүний дараа өөрсдийн дор байгаа хүмүүст санал асуулга явуулаад “Хятадад дагаар орох уу, яах вэ”  гэхэд бүгд орно гэдэг юм руу аваачих гээд байна шүү дээ. Орохгүй, тусгаар улс байна гэсэн ч “хар машин”-аар машиндаад, бүгдийг засчихна. Ингээд Монголын нийт хүн амын 70 хувь нь Хятадад дагаар орлоо гэсэн дүн гаргаж тавиад хүслээ биелүүлчихнэ. Иймэрхүү  бэлтгэл ажлууд хийгдээд байна.

-Ингэж дүгнэх ямар нотолгоо танд байна? 

-Оросууд Крымыг нэгтгэх  санал асуулгыг 2014 онд явуулсан. Тэр үед яг үүнтэй  адил санал асуулгаар бид Монголыг нэгтгэж авья гэсэн утгатай зүйлүүд Хятадын сошиал сүлжээнд зөндөө тавигдаж байсан. Тэгэхээр санал асуулгаар Монголыг авчихъя гэсэн санаархлаа аль 2014 онд илэрхийлж байсан улс одоо Монголыг нэгэнт ядарч доройтсон байгаа үед авах бололцоо нь бүрдэж байна шүү дээ, хөндлөнгөөс. Түүний тулд Монголын Засгийн газар Хятадаас асар их хэмжээний зээл авах ёстой байх нь ээ дээ.

Гэтэл манай Засгийн газар ковидоос боллоо гэж хэлээд эдийн засгаа санаатайгаар унагаасан. Тэгээд Монгол Улсыг сэргээх зээл авна гэж байна. Нөгөө талаас тэр зээлийг авахад  барьцаа тавь гэнэ. Ийм байдалд Монгол Улс оччихоод байна. Энэ асуудлыг одооноос зогсоохгүй бол бидэнд хугацаа бараг л үлдээгүй.

-Тэр нь сар, хоногоор тооцогдож байна уу, эсвэл өнөө маргаашгүй юу?

-Үсрээд зургаахан сар байна уу, үгүй юу. Ирэх сараас  байдал улам хэцүү болно. Үеийн үед Монголыг сүйрүүлэх хуулиуд долоодугаар сарын 9-нд батлагддаг. Наадам эхлэнгүүт бүгд амралтаа аваад хөдөө гадаа  тараад явчихдаг. Есдүгээр сарын эхээр ирэхэд нь бүх юм аль хэдийнэ болоод өнгөрсөн байдаг. Магадгүй явчихаад ирэхэд нь “Та байрнаасаа гар, би худалдаад авчихсан” гэвэл яах вэ.

Үүнийг баталж байгаа юм шиг УИХ-ын дарга саяхан “Монголчууд өрнөөсөө болж хөөгдөх цаг ирлээ” гэж хэлсэн. Энэ бол УИХ-ын даргын амнаас гарсан үг шүү дээ.

Гэтэл өнөөдөр хэлээд байгаа 27 тэрбум ам.доллар дээр нь нэмсээр байгаад зээл нь 100 тэрбумд хүрч, түүнийг гурав дахин нугалсан барьцаа тавьчихвал бид хэн ч биш болох гэж байна шүү дээ. Зээл нэгэнт авсан бол  тэр мөнгө урсаад алга болно. Төлөх гэхээр эдийн засаг унасан ийм хүнд үед бидэнд өгөх юм байхгүй, газар нутгаа өгөхөөс аргагүйд хүрнэ. Сая хятадууд Соломоны аралтай гэрээ хийсэн. Ингэхдээ “Бидний оруулсан хөрөнгө оруулалтад эрсдэл учрах юм бол бид цэргийн хүчээр хамгаална” гэсэн. Хятадууд Соломоны аралтай хийсэнтэй адил гэрээг  манай улстай хийвэл бид яах вэ.

Иргэд “Бид гэрээ хийсэн биш, газар нутгаа авна” гэхээр “Уучлаарай, танай Засгийн газар зээл хийж мөнгө авсан. Төлж чадахгүй бол оронд нь газраа өг” гэх нь байна. Өгөхгүй гэхээр гэрээнийхээ дагуу цэргээ оруулах болж байгаа биз. Энэ гэрээ гаднын  цэргийн хүчийг Монголд оруулах үүдийг нээх байхгүй юу. Тэгсэн атал энэ тухай мэдээлэл ард түмэнд хүрдэггүй, иргэд юу ч мэдэхгүй.Тэгэхээр геополитикийн ийм ээдрээтэй том тоглоом дунд хятадууд  Монголыг авчихвал юу болох вэ. Хятадыг Оростой зөрчилдүүлснээс болоод Япон, Солонгос, Европын холбоо, АНУ гэсэн том эвсэл бий болох гэж байна шүү дээ. Хятадыг Оросын эсрэг болгох ганц боломж нь Монголыг Хятадад өгөх. Түүний төлөө Хятад магадгүй Оросын эсрэг болж болно.

-Сүүлийн үед Хятадын зүүн, зүүн өмнөд хэсгээр Чин гүрэн, Юань гүрний үед Монгол манай газар нутаг байсан. Буцааж авья гэсэн утгатай зүйлүүдийг нийгмийн сүлжээнд бичээд байгаа нь санамсаргүй хэрэг биш байх нь ээ? 

-Тэр санамсаргүй биш. Дээр нь сая Ерөнхий сайд 21 аймгийн Засаг даргад газрыг тултал нь өг гэсэн удирдамж өгсөн байна шүү дээ. Тусгай зөвшөөрлийг цахимаар бөөндөж  олгоно гэхээр тэрийг хэн ч хаанаас ч авчих эрх нээгдэж байна. Түүнийг Монголын ядарсан иргэд аваагүй нь тодорхой шүү дээ. Өнгөц харахад газраа эзэмшлүүлээд аймгаа хөгжүүл гэж байгаа юм шиг боловч түүнийг нь хятадууд авна. Газраа цахимаар тараах гэж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр, вакцины асуудал дуусаагүй байна.

Одоо 5-11 настай хүүхдүүдэд дахин нэг сая файзер тарина гэж байна. Ингэвэл манай хүн амын  удмын сан алга болно. Одоо сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин авчирсан, түүнийгээ 8-9 дүгээр сараас тарина гэж байна. Энэ вакциныг хийвэл бүх эрчүүдээ  устгана.

Нэгэнт газар нутаг нь харийн мэдэлд шилжвэл эрчүүдийг нь нэн тэргүүнд устгадаг. Яагаад гэвэл үлдсэн эмэгтэйчүүдтэй харийнхан, хятадууд гэр бүл болно. Хүүхдүүдэд нь файзер тарихаар том болоод нөхөн үржлийн чадвараа алдана. Энэ бол зөөлөн аргаар монголчуудыг  уусгана, уусаагүйг нь устгана гэсэн үг. Хятадын бодлогод үеийн үед  уусгах, уусаагүйг нь устгах гэдэг зүйл байсаар ирсэн. Эрэгтэй хүнийг уусгах боломжгүй, эмэгтэй хүнийг бол уусгаж болдог. “Хөрсөнд нь үр цац, хэвлийд нь үрээ цац” гэдэг үг гарч байсан нь ийм учиртай. Өнөөдөр эдийн засаг хөгжлөө гэдгийн цаана монголчуудаа боол болгож Хятадад өгөх  гэж байна. Бидний оршихуйг наймаалцаж  байна шүү дээ. Ингэж болохгүй.

-Та нөхцөл байдал ийм болохоос сэрэмжлүүлж ярьж байна. Нэгэнт тийм зам руу орохгүй байх, эдийн засгаар хараат бус хөгжих, хүн амыг соён гэгээрүүлэх ямар гарц  байна. Ер нь бидэнд  гарц байна уу, алга уу?

 -Ганцхан л гарц байна шүү дээ, Монголынхоо хувь заяаныхаа төлөө бүгд нэгдэх. Одоо л нэгдэхгүй бол дараа нь  “матрын нулимс” унагаад нэмэргүйн дээр оройтсон байх болно. Хоёрдугаарт, нэгэнт нэгдсэн бол юуны төлөө  тэмцэх вэ. Би хоёр, гуравхан зүйл хэлсэн. Монголын газар шороо, монгол хүнийхээ төлөө, монгол оршихуйнхаа  төлөө нэгдэх хэрэгтэй. Газар шороо, оршихуй байхгүй бол монгол хүн байгаад хэрэггүй. Хүн нь байгаад газраа алдчихвал байх хэрэг юун. Энэ гурав дээр монголчуудын  заяа тогтож байна. Монгол хүн өөрийн оршихуй, газар нутагтайгаа байж бүтэн байна. Монголчууд өөрсдийн заяанд одоо л эзэн суухгүй бол бидэнд  маргааш гэсэн ойлголт байхгүй.

Хууль нэрийн дор монголчуудыг дөнгөлчихөөд худалдах гэж байгааг бид дагах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Монголыг сүйтгэж байгаа хуулийг дагах уу. Хувь заяаныхаа цаазыг дагах уу. Ийм л сонголт үлдсэн. Өөр зам  байхгүй. Хувь заяаныхаа цаазыг дагах нь дагацгаа. Монголыг сүйрүүлэх  хуулийг дагах нь дагац­гаа. Энэ тохиолдолд бид хувь заяа­ныхаа цаазыг л дагана шүү дээ.

Хамгийн эгзэгтэй хэцүү цагт Монголынхоо хувь заяаны төлөө зогсохгүй бол хэзээ хэний төлөө зогсох гээд байгаа юм бэ. Бүх юмаа алдсаныхаа дараа “Би зогсох байсан”  гэж худал орилоод нэмэргүй шүү дээ. Иймээс  дэлхийн геополитик талаас авч үзсэн ч том зөрчлийн золиосонд Монголыг чихрийн цаасанд  боогоод л “май” гээд өгчих хар зураг харагдаж байна. Монголыг ингэж авснаар  Хятад нь Оростойгоо зөрчилдөнө. Энэ хоёрыг зөрчилдөхөөр нь  Оросыг шахаанд оруулах гэж байна. Европын холбоо, Япон, Хятад, Солонгосыг нэг талд оруулан Америк том тоглох нь байна шүү дээ. Түүний төлөө Хятадад татгалзахын аргагүй санал тавьж байна, тэр нь Монголыг өгөх. Татгалзахын арга­гүй санал тавьдгаараа Америк гаршчихсан. Мэдээж ийм саналаас Хятад хэзээ ч татгалзаж чадахгүй. Монгол орон өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, дэлхийд баялгаараа эхний 20-д ордог. Ийм орныг америкчууд “Бид бэлдээд өгье. Үүнийг ашиглаад  та нар ав”  гэж байхад хэн татгалзах юм бэ, тийм биз.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин3(192.82.84.101) 2023 оны 02 сарын 13

Ядуу ч гэсэн газар нутагтайгаа байх хэрэгтэй .Авилагч хулгаачидын хөрөнги \nйг бүгдийг нь яаралтай хурааж өрөө төл ! Баян байгаад газар нуаггүй бол амьд яваад хэрэггүй .Газар нутагийнхаа төлөө 500 хулгайч баяны хөрөнгийг хураан авч \nз сая хүнээ газар нутагтайн авч үлд !!!Хөрөнгөө хураалгахгүй гэсэн хулгайчидыг буудаж ал.!!Америкийн ардчилал ,хүнийй эрхийг нохой ид .!!!\nцалин , тэтэгвэр халамж нэмж тансаглуулаад хэтэггүй ! монгол хүн харагнаж үхэх болоогүй .Баяр наадам,төр дааж амраадаг хуулийг цуцал .!!!

4  |  0
Баяка(192.82.91.88) 2023 оны 02 сарын 13

Батүүл Сосорбарам нарын гаргаж байгаа үйлдлүүд бүгд Оросын эсрэг АНУ-ын бодлогыг илт хэрэгжүүлсэн шинж чанартай байгаа

3  |  0
Монголын төлөө зүрх(122.201.22.22) 2023 оны 04 сарын 06

Энэхүү ярилцлагын цаад санаа нь монголын ард түмнийг Хятад хэмээх хадны мангаагаар айлгаж айдастай ард түмнийг төр засгийн эсрэг турхирч улмаар бослого тэмцэлд уриалж төр самууруулах гэсэн хорон санаа байна. Иймэрхүү ард түмний сэтгэл зүйгээр тоглож төр засгийг хүчгүй болгон төр үймүүлэх гэсэн хүмүүс л зориуд бичүүлсэн байна. Нэг үеээ бодоход монголын ард түмний оюун ухаан шүүлтүүр сайтай болсон шүү. Өмнөх МАНАН бүлэглэлийн үед гажуудсан ОТ-н гэрээ, дубайн гэрээ, Монросцветмет нэгдэл, Эрдэнэтийн луйварыг засаж залруулаад харин одоо Тамсагийн орд газрын гэрээг засаж сайжруулахын эсрэг явуулг

2  |  5
Гаани(202.126.88.88) 2023 оны 04 сарын 06

Хужаагийн боол болход 6 сар үлдээд байна. Найр наадамдаа МАНсуурсаар л байх уу ???!!!

5  |  0
Эрдэнэ. (202.126.88.199) 2023 оны 04 сарын 06

Тэнэг ац вэ... Нэгд нэгд гэнэ. Монгол улс нэгдмэл нэг монгол байдгаараа л бна шд. Хаана тэгтлээ тарчихсон дотроо толхилцчихсон зүйл бна....? Харин үүнийг бичигч өөрөө л харь гүрний холын бодлогыг ойртуулж ард түмний бодол санаанд хор цацаж бна шд.. Энэ хүнийг шалгадаг газар шалгах л хэрэгтэй юм бна даа.. !!!

2  |  8
New(192.82.76.50) 2023 оны 04 сарын 06

Jinxene erguu uvchtei yumnuudad mongolchuud itgex yum daa. Iim yumnuudiin ug ulsiin xugjild ni xuvi nemer oruuldag yum baix daa. Mongoliig US, EU, Japantai xolboog ni taslax oroldlogo ix xiigddeg gej baisan. Iimerxyy erguu teneg yumnuud xiideg baixdaa.

0  |  3
Зочин (202.9.40.183) 2023 оны 04 сарын 06

Өөрийн эрхшээлд, эзэмшилд байвал бусдад өгч болдог. Гэтэл Монгол одоо АНУ-ын эзэмшилд ороогүй байна. Яаж Хятадад өгөх юм бэ? Жишээ нь монголчууд Афганистаныг Пакистанд өгч чадахгүйтэй адил.

2  |  7
Dend(202.126.90.131) 2022 оны 08 сарын 04

Yun ch uruu doroi zuil bichdegiimdee orost uguh hyutadad uguh geh snig balai yamarch bolovsrolgui hun bnee kkkk hyutadiig avah orosiig avah ue irj bne snuu dee balainuudaa udahgui tom dain bolohod bid harin avaj tuhai yrij ehelnee medevuu beejing avahuu esvel buriad uralaa avahuu hentei niilj avah tuhai yrih hergtei hayutadtai orosiig avahuu esvel orostoi hyutadiig avahuuu sniidveree gargah tsag irnee

1  |  2
Б.Лувсан осор(103.10.21.254) 2023 оны 04 сарын 06

Монгол түмэн минь зөвхөн Оршируйн үндэс Монгол ахуй эх орон газар шорооныхоо төлөө нэгдэж тэмцэхгүй л бол бид сүйрэх дохио аль эрт ирсээн! Лиебрал новшнуудаас улё төр төр засгийн эрх мэдлээ булаан авч тусгаар тогтнол эх орон газар шороондоо эзэн байцгаая! Бүх тэсцэгчид нэгдэн нэгэн зорилгоор Ард түмний Онц их хурлыг зарлан хуралдуулж 32 жил ардчилал нэрэн пор улс орныг тонон цөлөмөж баяжсан намчид улс төрчидтэй тоцоо бодож Өөрсдийн бузар үйлдэлдээ нийцүүлэн засварласан Үндсэн хуулмйг өөрчилөн оршихуй ахуй төрт ёсоо хамгаалахыг нийт түмэн олондоо уриалж байна!

3  |  3
Овгон(162.55.33.70) 2022 оны 08 сарын 01

Энэ бодит унэн лебралчууд АНУ -тай нийлдэгээ нийлсэн учир Монголоо гэсэн булэгтэй нийлэх Тусгаар тогтонолоо алдахгуйн тулд эв эеэ нэгтэгэж нам харгалцахгуй боловсорол мэдлэгтэн эх орон элгэн садны толоо зохилох зурхтэй залуусаа л удардах бурэлдэхуун болгож бугдийг нь зайлуулаагуй цагт цаашид ундэс угсаагуй болох уйлдэл ямх ямхаар хэрэгжиж байна.Бугд нудээр харсан корони овчиний хаалттай уед автобус автобусаар орсон хятад хаа юу хийж байна.

4  |  1
даваа(202.126.88.154) 2023 оны 04 сарын 06

хужаад боол болсноос амиараа дэнчин тавьж босоцгооё

3  |  0
.(66.181.181.48) 2023 оны 04 сарын 06

ХУЖАА ЦУСТАНГУУД БОЛОН НЕОЛЕБРАЛУУД НЬ ЭНЭ ХҮНРҮҮ ИХ БОРГОЖ ДЭЭ.

3  |  0
зочин(202.179.27.7) 2023 оны 04 сарын 06

яана даа айж бна бид бомохгүы бол болохоо байлаа

1  |  0
ХА хх(64.119.16.176) 2023 оны 04 сарын 06

ЮУТАЙ үнэн бэ.. хөгжихгүй хөгжүүлэхгүй дорой байгаагын ганц шалтгаан нь энэ.. харин хятадууд цэрэггүйгээр ааль хэдийнэ бүх зүйлд эзэн суучихсаншдэ... идэх баасаа хүртэл зөөж байгаа биз дэ.

4  |  0
Үнэн(202.21.108.5) 2022 оны 08 сарын 01

Энэ үнэн байх магадлал өндөр. Эртнээс тийм бодлого явсаар байсан ч байж болох. АН сүүлийн үед Хятадруу огцом налах, Хятадын эрх ашгын өмнөөс жагсаал цуглаан хийж эхэллээ. Энэ бол аюул.

3  |  0
mongol(66.181.161.6) 2023 оны 04 сарын 06

Orosuud mongol ulsiin tiimch amarhan hytadad ogchihgui baihaa amerikchuud l buhniig shiidne gej yu baihawdee

2  |  0
Оюунаа(188.132.160.4) 2023 оны 04 сарын 06

Ард түмэн минь нэгдье, тэмцье гэхэд яагаад очдоггүй юм бэ. Хятадад дагаар орох гээд байгаа юмуу. Монгол ухаан, гени бүгд сөнөсөн юм уу, яагаад хов ярьж гэртээ сууна вэ. Тусгаар тогтнолоо алдах бүү хэл, хүний нутагт түр амьдрах ч хэцүү. Яасан ухаарч ойлгодоггүй юм бэ. Үр хүүхдэдээ хайргүй юм уу, юугаа хийгээд байнаа. Эрдэмтэн хүн ухаараач гээд хэлээд байна шүү дээ. Эцсийн эцэст бид л үлдэж хятадын боол болно. Наад хулгайчууд чинь амьдрах байраа авчихсан, гадаадад гарч зугтаана. Яасан тэнэг зантай юм бэ.

3  |  0
Сүүгий(103.57.93.20) 2022 оны 07 сарын 31

Амь амиа бодоорой гэсэн уриатай, арай боломжтой байр сууринд хүрсэн нь улс орноо хувааж идсэн, тал тал тийшээ харж тарж бутарсан хөгийн ч нийгмийг бий болгосон доо. Эх орноо, эхнэр хүүхдээ ч худалдахад бэлэн шуналтнуудаар төр маань дүүрч дээ.

1  |  0
Зочин(202.131.230.162) 2022 оны 06 сарын 16

Бид нар нам болж талцаж, тэнэг байхаа болих хэрэгтэй, яаралтай ард түмнээрээ нэгдэж, эрх чөлөө, үр хүүхдийнхээ төлөө энэ мухардалаас гарч Энэ монгол улсыг аврах хэрэгтэй. Ууж идсэн Элбэгдэорж, Батүүл, Батболд гмэт хараал идсэн гөлөгнүүүд өнөөдөрийн Монголыг бүтээсэн энэ хэдээс хариуцлага нэхэж шоронд суулгах хэрэгтэй.

0  |  0
Bayar(202.21.98.238) 2022 оны 06 сарын 16

Тоглоом биш шүү.

0  |  0
D Maygmar(66.181.160.85) 2022 оны 06 сарын 15

Ene bol togloom bish vgvi gej xeix bolomjgvi shv v Mongolchuudaa\nAmindaa xairtai bol cirextvn negdextvn temstex tvn

0  |  0
Цогт (202.126.90.66) 2022 оны 06 сарын 15

Хятадууд манай нүүрсийг маш багаар оруулж бгаа. Тээврийн зардлыг өсгөж манай эдийн засагт цохилт өгсөн. Монгол улс валютгүй болж бна. Ийм арчаагүй байдалд оруулсан урьд урьдын засагт хариуцлага тооцох ёстой. Оюунэрдэнэ ес сайн ажиллаж байгаа шүү. Ямар хууль батлуулах гээд бгаамбэ тодорхой хэлэх хэрэгтэй

1  |  0
Зочин(66.181.161.96) 2022 оны 07 сарын 31

Ардчилал анх ану н 300000 доллороор хийгдсэн гэж бичээд байсан..мартамхай зориг.зорилгогүй улс мөхдөг .ер нь бол уруудаж байгаа шүү дээ

1  |  0
Зочин(59.153.112.228) 2023 оны 02 сарын 13

Монголчууд бид бас үнэхээр тэнэг ард түмэн. Үүл Эби мэтийн нөхдүүд нь гудамжинд гарч ирээд эрт дээр үеийн у баларсан юм яриад бахирахад нь очиж тэнэгтэнэ. Тэртээ тэхгүй монголчууд бид ардчилал нэртэй капитал нийгэм ямар нийгэм вэ, хэн хэн гэдэг этгээдүүд улс орны самарсныг мэдсээр байж хэдэн ардчилал гэж бахирсан өгөрүүдийг дагаад намирцгаана. Одоо болих ёстой. Одоо өөр үг хэллэгтэй болж бодол оюунаа цэгцэлж иргэд бид өөрсдийнхөө төлөө эвлэлдэн нэгдэх цаг нь болсон. Аль эртнмй улирсан баларсан ардчилал гэдэг лоозонгоо хаях ёстой . ХҮНИЙ ЭРХ ШУДРАГ ЁС ХҮН БҮР ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ

4  |  1
Зочин(59.153.112.228) 2023 оны 02 сарын 13

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ ЦЭГЦЭЛЖ ТӨР НЬ ТӨР ШИГ БОЛГОХЫН ТУЛД ОДОО ТӨР БАРЬЖ Б!Й НӨХДҮҮДИЙГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ БОЛИУЛАХ. ИНГЭЖ ЧАДВАЛ МАШ ИХ ЗҮЙЛ ӨӨРЧИЛӨГДӨНӨ. ОЛОН НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАХ, АРДЧИЛАЛЫН АЛТАН ХАРААЦАЙ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭДЭГ ҮҮЛ ЭБИ ГЭХ МЭТИЙН БУСАД НӨХДҮҮДИЙГ ТӨРД ОРУУЛАХ Ч ХЭРЭГГҮЙ БА ТЭР АРДЧИЛАЛТТАЙГАА АМЕРИКТАЙГАА ҮХЭЖ ДАЛД ОРОХ ЁСТОЙ. БҮХ ЮМ ҮНДЭС СУУРИАРАА ӨӨРЧИЛӨГДӨЖ БАЙЖ МОНГОЛ УЛС ЦЭГЦЭРНЭ. ТҮҮНЭЭС БИШ МЯНГАН УДАА ХУУЛЬ ӨӨРЧИЛӨӨД МОНГОЛ УЛС ХӨГЖИХ Ч ҮГҮЙ ЦЭГЦРЭХ Ч ҮГҮЙ.

3  |  0
Зочин (192.82.74.133) 2023 оны 04 сарын 06

Үнэний ортой бичсэн байна. Хятадууд үеийн үед Монголын газар нутагт шунаж санаархаж байсан биз дээ.

5  |  0
Нэр(202.55.188.40) 2022 оны 06 сарын 14

Энэ нөхөр дэлхийд ямар шалтгаантай мөргөлдөөн болохыг шууд хэлж байжээ. Бүр 2014 онд. Тухайн үед хэн ч тоогоогүй, эсвэл итгээгүй өнгөрсөн байх.

0  |  0
Н.Энхтайван(64.119.21.104) 2022 оны 06 сарын 14

Одоо монголчууд дэгдэж тэмцье.Өвгөн би оролцвьс.

0  |  0
.(192.82.87.19) 2022 оны 08 сарын 03

Намуудыг татан буулгах хэрэгтэй! \nЗасаглал д намыг дахиж бүү ойртуул!

2  |  0
Бид(66.181.161.105) 2022 оны 06 сарын 14

Үнэн бодит байдалыг сануулж байна.Хөлдүү толгойнууд ойлгохгүй байж байгаад бусдын идэш болох вий...\n

0  |  0
Зо(66.181.176.181) 2022 оны 07 сарын 31

Үнээн

1  |  0
чоогоо(202.55.188.81) 2022 оны 08 сарын 03

оросын бууны н охой л байна юун судлаач

3  |  8
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 07 сарын 31

Ямарч нотолгоогүй зүгээр л толгойдоо орсоныг бурдаг жинхэнэ детигтив зөгнөлт зохиолч...

4  |  9
зочин(202.9.46.39) 2023 оны 02 сарын 13

Хятад монголыг өөртөө нэгтгэх хүсэлтэй байгаа нь бодит үнэн.

8  |  3
Эх оронч(202.21.108.131) 2023 оны 02 сарын 13

Энэ ёстой усан толгойтой тэнэг.Ямар ч логикгүй авч байна. Ийм хүн бас систем судлаач гэнээ. Ацаараа систем судлаач. Өөрийнхөө бодлыг нийгмийн шинжтэй болгох гэнээ. Өнгөрсөн он жилүүдээсээ ядахдаа сургамж авч ярих хэрэгтэй ш дээ. Энд тэнд тэнэж буудаад . Бүлтэрч чадахгүй байж их юм ярих санаатай.

3  |  15
Иргэн(202.126.89.192) 2022 оны 07 сарын 31

Америк угаасаа муухай санаатай, хужаагаас илүү муу санаатай. Бузрууд. Орос Америк руу цөмийн бөмбөг харваад дэлхийгээс арчих хэрэгтэй. Тэгэхгүй бол янз бүрийн том жижиг дайн дажин, үймээн самуун огт намжихгүй. Америкгүй дэлхий бол харин амар амгалан байх болно.

4  |  0
Zochin(86.111.136.68) 2022 оны 06 сарын 16

Baidal iim bolsoniig say setguulch nar Emeeltiin mahnii asuudaliig ”hyatadiin mahnii exsportiin”gesen neriin door 2 jiliin turshid hadgalsan muudsan mahiig yaj bodis holidog ba Mongol mahiig Hyataduud ezegnesen bolohiig haruulsan shudee?! Ter bitgii hel aimgudad Hyataduud iim Uildber baigulaad ehelseng ...getel Mongol turiin heden tushmeluud balingachid Abilgald idegdsen baisaniig haraa bizdeee.”tos dotroosoo ” utchihuud bn.Battulgikn duu egch nar ni uursdiin hiamnii uildberiin hayagaa hujaanudad aldsanuu esuul ugsunuu gedgiig bid sn medehgui bn! Busui???!!!!

1  |  2
Зочин(202.126.90.35) 2022 оны 07 сарын 31

Энэ нөхөр эх ороноо худалдах ажилд өөрөө оролцож Монголчуудаасэтгэл зүйн хувьд бэтгэж байгаа сэтгэгдэл төрүүллээ.Төр ард түмэний хооронд хэдий чинээ ан цав үүснэ төдий чинээ Монгол хэврэгшинэ

3  |  4
зочин(202.9.46.19) 2022 оны 07 сарын 31

Үнэн байх магадлалтай. Манай Элбэгээ Эрдэнэ, Үүл, Со, нөгөө намаас Мөнх-Оргил нар зохион байгуулж байгаа шүү. АНУ гээд байдаг энэ улс хэзээ ч сайн улс байгаагүй. Дэлхийд $ын ашгийн төлөө үргэлж үймээн самуун дайн байлдаан хийж байсан.

8  |  0
zochin(64.119.21.88) 2022 оны 07 сарын 31

Бодох л асуудал байна!!! Тусгаар тогтносон улсыг тааруухан удирдагч яаж сөнөөж байгааг Украйнаас харж байна

9  |  0
нирэгсэн хойно нь ..(202.9.40.50) 2022 оны 06 сарын 14

нирэгсэн хойно нь .. хашгирав гэдэг шиг ах эртхэн эрх мэдэлтэнүүдэд сануулж байх минь яаав даа

6  |  0
зочин(66.181.161.58) 2022 оны 07 сарын 31

ийм эргүү систем судлаач байх ч гэж дээ... ёстой мал..

6  |  7
Зочин(202.21.107.119) 2022 оны 07 сарын 31

Яадаг муу хулгайчууд вэ. Манай улсыг худалдахад бэлдээд байгаа юм байна шүү дээ.

5  |  0
Zichin(68.146.199.167) 2022 оны 07 сарын 31

Yag l medremjtei xelj bna!!

8  |  0
Түвдэнгийн Бор (103.229.122.126) 2022 оны 07 сарын 31

Маш сайн ярилцлага байна түмэнд түгээ төрд хүргэ.

11  |  0
Top