Хятадад коронавирус анх илэрснээс хойш хоёр жил гаруйн хугацаанд дэлхий даяар цар тахлын улмаас 6.3 сая хүн нас бараад байгаа ч КОВИД-19-ийн гарал үүсэл тодорхойгүй байна. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вирус лабораториос алдагдсан эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ.
ДЭМБ өнгөрсөн жил Ухань хотод явуулсан судалгаагаар КОВИД-19 лабораториос алдагдсан байх магадлал маш бага гэж дүгнэсэн. Олон эрдэмтэн коронавирус нь сарьсан багваахайнаас, магадгүй өөр амьтнаас хүн рүү халдварласан гэж дүгнэсэн.
Гэсэн хэдий ч өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн тайланд ДЭМБ-ын шинжээчдийн баг цар тахал хаанаас гаралтайг тодорхойлох нь хэвээр байгааг дурджээ. Эрдэмтэд КОВИД-19-ийн хамаатан болох SARS-ийн эх үүсвэр болсон сарьсан багваахайн төрлийг тодорхойлоход 10 гаруй жил зарцуулсан байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
АНУ-н бүтээл байх магадлал маш өндөр
Sarisan bagvaahai nii uuriig hlorminoor ariutgaad bj boldguin bhdaa.
Chaadag lalruud sudlaagui l bsiimuu
sudlaad yu oloh yum,virusee yalgaj medehgui mergjliinhen oron nutgaar maskgui shoe hiiged yavj bn,muu nertei ard tumen zavaandaa ovchtei boldog nertei,darga nertnguud zavaaraad nutag ornoor yavahdaa hool idej ,maskgui yavj nutag oron buzralahgui shu,b b
Юу гэж сарьсан багваахайнаас үүсэх вэ дээ. Хэрэв тийм байсан бол өнгөрсөн түүхэнд хятадууд олон үеэрээ сарьсан багваа идэж байсан болохоор корона байнга л гарч байх байсан. гэтэл үгүй. Тэгэхээр лабораторид хийж байгаад судлаачид нь өөрсдөө халдвар аваад эмнэлэгт хэвтэж байхдаа халдвар тараасан гэдэг нь ойлгомжтой. Хятадууд өөрсдийн булхайгаа байнга нуудаг, үгүйсгэдэг өөдгүй ард түмэн шүү дээ.