30 жилийн ойн хүрээнд соёл урлагийн олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Өнөөдөр “Франц-Герман”-ы хамтарсан Гёте институт ТББ-тай хамтран дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өглөөний гудамж” цэцэрлэгт хүрээлэнд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхэд залуучууд, иргэдэд зориулсан өвөрмөц орчинг бүрдүүлж, Франц болон Германы уран бүтээлчдийн концерт, кино, бусад олон төрлийн үйл ажиллагаа явагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )