Монгол улсын аварга шалгаруулах тийболын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Монголын Тийболын Үндэсний холбоотой хамтран “Монгол Улсын аварга шалгаруулах Тийболын анхдугаар тэмцээн”-ийг дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөл бөмбөг”-ийн талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Тэмцээнд 9-10, 11-12, Өсвөрийн гэсэн ангилалаар нийт 25 багийн 250 гаруй тамирчид оролцсон бөгөөд тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нээж, баг тамирчдад амжилт хүслээ.
Тийболын спорт нь хүүхэд багачуудыг багаас нь багаар ажиллах чадварт сургах, мэндлэх хүндлэх ёсзүйн боловсрол олгох, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, орон зайн баримжаатай болгох зэрэг олон давуу талтай спорт юм.
Сэтгэгдэл ( 0 )