Баянзүрх дүүргээс дүүргийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, хууль эрх зүйн хэлтэс, статистикийн хэлтэс, цагдаагийн газартай хамтран 43 хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд дунд төрийн албан хаагчийн ёс зүй, албан хэрэг хөтлөлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн амын өрхийн мэдээллийн сан, тохижилт бүтээн байгуулалт болон судалгаа мэдээллийн бүрдүүлэлтийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч шаардлагатай сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үр дүнд алба хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх ажлын чанар хүртээмж дээшилнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )