35 хүний амь аварсан монгол залууг ОХУ-ын “ХАЛУУН ЗҮРХ” тэмдэгээр шагналаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Зургаадугаар сарын 12-нд болсон Оросын өдрийг тохиолдуулан 35 хүний алтан амийг аварсан, тэр тусмаа галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч, Гачуурт голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварсан НОБГ-ын аврах ангийн аврагч С.Билэгжаргалыг “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдэгээр шагналаа.

2021 онд нийт 35 аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 35 хүний алтан амийг аварсан НОБГ-ын аврагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Халуун зүрх” хүндэт тэмдэгээр шагнажээ.

22 настай С.Билэгжаргал энэхүү шагналыг авч буй хоёр дахь монгол иргэн юм.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөрийнхөө улсын эр зоригтой, идэвхтэй иргэн байж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын үлгэр жишээг харуулсан ОХУ-ын болон гадаадын 1020 гаруй иргэнийг “Халуун зүрх” тэмдэгээр шагнасан байна.

2020 онд ОХУ-ын энэхүү нэр төртэй шагналаар Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Тэмүүжин-Өрлөг сургуулийн сонсогч, голын усанд живж байсан 9 настай хүүг өөрийн амийг үл хайхран аварсан Б.Тэмүүжинг шагнасан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 15

Иймэрхүү тэмдгийг хүний амь аврахгүйгээр зүгээр хүрч ирээд надаас авч болно.

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 13

Энэ ч их гүрний дээрэнгүй үзлийн нэг илрэл, монгол улс ийм тохиолдолд шагнадаг өөрийн гэсэн шагналтай биз дээ, оросын өдөр маньд ямар хамаатай юм, монголд оросын өдрийг тэмдэгэлэх нь зөв үү

0  |  2
Зоч(103.161.242.80) 2022 оны 06 сарын 13

Монгол улс гэж тусгаар улс биздээ. Орос улс ямар учиртай сүжрээд байна. Манай засаг төр л шагнамаар юм. Нэг л учиртай шүү. Аль эсвэл одон тэмдэг нь хогь шиг болчихоод зүгээр хаяхаар хөршдөө өгье гэж бодсын болуу.. Монголчууд зүгээр байхад хонь өгдөг юм ,адуу тэмээ өгч магадгүй гэж бодсон юм болов уу...ха .ха хэээ

0  |  2
Зочин (103.57.95.175) 2022 оны 06 сарын 13

Оросууд одоо монголчуудад өөрсдийнхөө одон шагналыг дураараа өгч эхэллээ. Энэ хэрхэвч байж болохгүй асуудал ш тээ. Оросын өдөр монголчуудад ямар хамаатай юм бэ

0  |  2
Top