Баянхонгор аймагт өдөртөө 34-39 хэм хүрч хална

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

2022 оны зургаадугаар сарын 13-наас зургаадугаар сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн

цаг агаарын урьдчилсан төлөв

 

Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Хур тунадас: 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16, 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн өмнөд хэсгээр халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг болох Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top