Харвингаа багасгаж, гэдэс дотроо цэвэрлэе гэвэл эдгээр аргыг хэрэглээрэй.
Бие угаагч ашигла
Шүршүүрт орохдоо биеэ, ялангуяа гэдэснийхээ өөхлөг хэсгийг тусгай бээлий, ширүүн бие угаагчаар үрж угаагаарай. Ингэснээр цусны эргэлт сайжирч, арьс хүчилтөрөгчөөр амьсгалснаар турдаг. Гэхдээ арьсаа гэмтээх хэмжээний чанга дарж, үрэхгүй байхыг зөвлөе.
Овъёос ид
Өглөөний цайны хамгийн зөв орц нь овъёос аж. Энэ хүнс өлсгөлөнг 4-6 цаг дарж, эрч хүчээр цэнэглэнэ. Мөн бие организмыг цэвэрлэдэг.
Саримс ид
Өдөрт 2-3 хумс түүхий саримс идвэл бүр ч илүү ашигтай гэнэ. Саримс идэх нь нимбэгний шүүстэй ус уусантай адил жин хаях явцыг түргэсгэж, цусны эргэлт, дархлааг сайжруулдаг.
Цагаан будаанаас татгалз
Цагаан будаа нь тэр чигтээ нүүрс ус байдаг. Үүний оронд бор будаа, овъёос хэрэглэвэл харвингаасаа амархан салах болно.
Давстай ванн
Далайн давстай усанд орсноор өөхөн давхарга мэдэгдэхүйц багасдагийг мэргэжилтнүүд хэлдэг.
Лимонтой ус уу
Энэ бол харвинг арилгах шилдэг аргуудын нэг юм. Өдөр бүр хэдэн дусал нимбэгний шүүстэй ус уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг.
Сэтгэгдэл ( 0 )