Бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгдөг хүнийг хэлнэ.
Цусны донорын төрлүүд
- Бүхэл цусны донор
- Сийвэнгийн донор
- Ялтаст эсийн донор
ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 5 ЗҮЙЛ
1. Аль ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой.
2. Ямар шаардлагыг хангах вэ?
- 17-оос дээш насны 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн бүр донор болох боломжтой.
3. Таны нэг удаагийн өгсөн цус гурван хүний амийг аварна.
4. Жилд хэдэн удаа цус өгч болох вэ?
- Эрэгтэй хүн 2 сар тутам, эмэгтэй хүн 3 сар дутамд цусаа өгч болно.
5. Цус авах явцад хэрэглэж байгаа бүх багаж, хэрэгсэл нэг удаагийнх байдаг.
ЦУСНЫ ДОНОРЫГ СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Шалгуур үзүүлэлт | Бүхэл цусны донор | Сийвэнгийн донор | Эсийн донор |
Нас | 17-60 | 18-55 | |
Жин |
50 кг-аас дээш,/эрэгтэй/ 45 кг-аас дээш/эмэгтэй/ |
55 кг-аас дээш,/эрэгтэй/ 50 кг-аас дээш/эмэгтэй/ |
|
Гемоглобин | 125 г/л буюу түүнээс дээш | ||
Өгөлтийн хоорондийн хугацаа | 2 сар ,/эрэгтэй/ | 14 хоног | 1 сар |
3 сар /эмэгтэй/ | |||
Цус өгөлтийн хэмжээ | 350-400 мл | 500-600 ми | 200-300×109 хүртэл /4-6 нэгж/ |
Эсийн тоо | – | – |
180×109/л дээш 360×109/л доош |
Сэтгэгдэл ( 0 )