Хүний биед .
Цайрын дутагдлаас үүдэх өвчин эмгэгүүд:
- Дархлаа буурч, хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ
- Амьсгалын замын вируст халдвар, ханиад, томуунд өртөмтгий болно
- Арьсны аливаа өвчин түүний дотор харшлын шинж чанартай батга ихэснэ
- Арьсны уян чанар буурч, үс, хумс хэврэгшинэ
- Эмэгтэй, эрэгтэй хүний үргүйдэл, эрэгтэйд бэлгийн сулралын эрсдэл өснө
- Эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, жирэмсний хүндрэл, зулбах эрсдэл нэмэгдэнэ, ургийн өсөлт, хөгжлийн эрсдэлүүд өсдөг
Цайрын ач тус:
- Цайрын хэвийн хэмжээ нь дархлааг сайжруулж, хөгшрөлтийг саатуулдаг
- Цайр нь аливаа шарх түүний дотор мэс заслын дараах эдгэрэлтийг түргэсгэх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг
- Бөөрөнд хамгаалалтын нөлөө үзүүлдэг
- Хараа муудах, нүдний торлог өвчнөөс урьдчилан сэргийлнэ
- Чихрийн шижин, катаракт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахад оролцдог
- Ямар ч төрлийн суулгалт, цусан суулга, гэдэсний эмгэг өвчинд хэрэглэдэг
- Ахмад настанд үе мөчний үрэвсэлт өвчнөөс хамгаална
Сэтгэгдэл ( 0 )