ЖДҮХС: Хөнгөлөлттэй зээл олгох төслийг 2022.07.06 хүртэл хүлээж авна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/168 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа 2022.06.06-ны өдрөөс эхлэн цахим системээр дамжуулан авч эхэллээ. 

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

 

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү: 3 хувь (жилийн)

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч"  гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.


1. 2022 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР
 

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр
  • Хүнсний зоорь, агуулах
  • Эрчимжсэн мал аж ахуй
  • Гахай, тахиа, зөгийн аж ахуй
  • Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээ
  • Модон шахмал хавтангийн үйлдвэр
  • Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр
  • Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв

2. Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг ЖДҮХСангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид арилжааны банкаар дамжуулж зээл олгох бөгөөд та аль ангилалд байгаа тухайгаа ЭНД дарж бүртгүүлэн тодорхойлолт авна уу. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх албан хүсэлтийн загвар татах бол ЭНД дарна уу.


                      
 

3. ТӨСӨЛ

 

  • Журамтай танилцах бол ЭНД дарна уу.
  • Төсөлд тавигдах шаардлагатай танилцах бол ЭНД дарна уу
  • Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх бичиг баримтуудыг үзэх бол ЭНД дарна уу
  • ээлийн өргөдөл /батлагдсан загвар/ татаж авах бол ЭНД дарна уу
  • Төсөл хэрэгжүүлэгчийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлгийг татах бол ЭНД дарна уу.


4. Зээлийн хүсэлт, төслийн материалыг зөвхөн цахимаар хүлээн авна. www.sme.gov.mn цахим хуудаст БҮРТГҮҮЛЭН НЭВТЭРЧ хүсэлтээ илгээнэ үү !!!

5. ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
     

Эхлэх: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл 

 

 
Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top