ОБЕГ: Гал унтраах техникийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2022 оны 06 сарын 17

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын  аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Алба хаагчид довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр довтолгооны шат, 4х100 метрийн буухиа гүйлтийн төрлүүд явагдсан бол өнөөдөр саадтай 100м, байлдааны тархалтын төрлүүдээр үргэлжлэн, аваргуудаа тодруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top