Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо энэ сарын 15-17-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын сургалтын талбай, аймгийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны 31 багийн 250 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Багийн дүнгээр тэргүүн байрыг Д.Гантөмөр даргатай УБТЗ-ын Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны баг тамирчид, дэд байрыг хурандаа Г.Ганбаатар даргатай Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн баг тамирчид, гутгаар байрыг хурандаа Ш.Баасандорж даргатай Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн баг тамирчид эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )