ОНЦГОЙ БАЙДЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ 27 БАЙРШИЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ АЖИЛЛАВ
Өнгөрсөн хоногийн түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас нийслэлийн нутаг дэвсгэрт айлын хашаа байшин, гэр, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан зэрэг 89 дуудлага ирж, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн 27 байршилд очиж, шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Хамгийн олон нь буюу 25 дуудлага Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдэж, гэр, хашаа байшин руу ус орлоо гэсэн дуудлага зонхилжээ.
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )