Хоёрдогч түүхий эд авах 6 цэгийн шил, лааз, ундааны сав урсжээ

2022 оны 06 сарын 19

Нийслэл хотод өчигөдр /2022.06.18/ 19 цаг 30 минутын орчимд орсон түр зуурын аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 22, 32, 33-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ХОЁРДОГЧ ТҮҮХИЙ ЭД авдаг зургаан цэгийн шил, лааз, ундааны сав авто зам руу урсаж оржээ.

Газар дээр нь дүүргийн удирдлагууд, Нийслэлийн хот тохижилтын газар, Зам тээврийн үйлчилгээгий ажилтан 55, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ОНӨААТҮГ-ын таван авто машин, 1 автогрэйдэр, 10 ачигч тухайн цэгт үүссэн лаг шавар, хог, үерийн усаар дамжиж ирсэн бохирдлыг нийт 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэн, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.164.78) 2022 оны 06 сарын 19

шил сав авдаг газруудыг торон хашаатай байхыг шаардах хэрэгтэй юм бн!!!

2  |  0
Top