Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын 2021-2022 оны хичээлийн жилийн хаалт маргааш /2022.06.20/ болно.
2021-2022 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагын дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэх, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр сайн туршлагыг багш, ажилтан, оюутан суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд нээлттэй тайлагнах юм.
Нэгдсэн хуралдаан танхим ба онлайн хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд 09:00-11:00 цагт БШУЯ-ны 401 тоот танхимд боловсролын бүх шатны багш, ажилтны төлөөлөл 80 хүн, онлайн шууд холболтоор 21 аймаг, нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын төлөөлөл 1000 хүн оролцоно.
Салбар хуралдаан онлайн хэлбэрээр мөн өдрийн 13:00-15:00 цагт Боловсролын түвшин бүрээр 13:00-15:00 цагт онлайн шууд холболтоор 4000 хүн оролцоно. Үүнд:
- Салбар хурал 1. Сургуулийн өмнөх боловсрол
- Салбар хурал 2. Ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол
- Салбар хурал 3. Мэргэжлийн боловсрол
- Салбар хурал 4. Дээд боловсрол
️
Нэгдсэн болон салбар хуралдааныг Боловсролын ерөнхий газрын фэйсбүүк хуудсаар бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагч, эцэг эх олон нийтэд нээлттэй дамжуулна.
Сэтгэгдэл ( 0 )