ОЛОН ӨНГӨ: Улиасны унгирал харшил үүсгэдэгггүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Жил бүрийн энэ үеэр улиасны унгирал хийсэж улс амьтны уур унтууг хүргэж эхэлдэг. Харшилтай хүмүүсийн хамаг тэвчээрийг шалгадаг энэ хөвөнгийн талаар харшлын эмч нар судалгаа хийхэд улиасны унгирал харшил үүсгэдэггүй, харин лууль харшил үүсгэдэг гэжээ. Сибирийн цагаан улиасыг тэртээ социализмын үед оросууд нийслэлд олноор нь тарьсан. Улиас нь 100-140 жилийн настай мод. Улиастайд л гэхэд Монголын хамгийн хөгшин, 80 гаруй жилийн настай улиас бий. Нэгэнт тариад нутагшуулчихсан моддыг тайрч хаялтай нь биш дээ.

Аливаа зүйлд ул суурьтай хандаж байхгүй бол хотын хаа сайгүй улиасны уртаас нь хайр найргүй тайрч огтолж буй харагддаг. Жигүүртний оромж, салхины хэвтэр, хүмүүний харах нүдний баясгалан болсон гэмгүй мөчрийг нь хуу тайраад толгойгүй хүн шиг ёрдойн буй моддыг хараад гуниг төрдөг. Мөн нөгөө талаар улиасны унгирал гарах үед нөмөр нөөлөг бараадан бөөгнөрсөн хөвөнг хүмүүс шатааж байгаа үзэгддэг. Зүй нь бол моддын бөөгнөрсөн хөвөнг цуглуулаад хөдөө хээр аваачаад булчихвал хөрсөндөө зохицоод ургах боломжтой гэдгийг эрдэмтэд хэлжээ.

Арчилгаа шаардагдахгүйгээр газар хаван соёолж ургадаг тэсвэр тэвчээр сайтай энэ мод хаа сайгүй цөлжилт нүүрлээд буй элсний нүүдлээс аварч мэдэх л юм. Их хотын өнгө үзэмж болж, тоос шороо, дуу чимээг өөртөө шингээж байдаг улиасыг угтаа бол ад шоо үзэх биш арчилж тордож ургуулцгаая.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.88.224) 2022 оны 06 сарын 22

Хуучин социалист орнуудад маш ихээр тарьж ургуулсан . Одоо тэдгээр улсууд бүгд тайрч хаяж байна

0  |  0
No(66.181.191.149) 2022 оны 06 сарын 22

Арчдас хэлбэрийн нян дамжуулагч

0  |  0
Top