ХАЛ ЦЭРГИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ёс бус бэлгийн дарамтад өртдөг байсан

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2022.06.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсож, хэлэлцсэн.

Уг илтгэлээр танилцуулагдсан цэргийн анги, нэгтгэлтэй холбоотой хүний эрхийн зөрчлийг түүвэрлэн хүргэж байна.

Социологийн судалгаанд оролцогчдоос ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад, бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтэнээр оролдох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг зөрчил гарч байсан нь илэрч, зэвсэгт хүчин, хилийн цэрэгт тус бүр 8 хугацаат цэргийн алба хаагч бэлгийн дарамтад өртсөн гэсэн бол цэргийн алба хаасан 17 иргэн бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байснаа илэрхийлжээ.

Амиа хорлох бодол төрж байсан гэж хариулсан оролцогчдын 67.7 хувь нь “Нэр төр гутаагдсан”, 8.9 хувь нь “Хайртай хүн урвасан”, 7.3 хувь нь “Басамжлан доромжлуулсан”, 4 хувь нь “Эцэг, эх, гэр бүлийн зүгээс зэмлэгдсэн”, 4 хувь нь “Хардалтаас болсон”, 3.2 хувь нь “Олны өмнө үзэн ядагдсан”, 3.3 хувь нь “Олны өмнө ичгүүрт байдалд орсон” учраас гэж хариулжээ.


Сэтгэл эмзэглэм...
 

... Зэвсэгт хүчний... “Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан” (2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс)

... Хилийн цэрэг.... "Намайг хониндоо яв “П” минь, түлш оруул, хоол хий гэж байнга зодож байсан. Тэгээд орой болгон миний эм болно шүү гээд, намайг тонгойлгон, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан... 22:00 цагийн үед.... (Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)

ХЭҮК-оос 2021 онд хийсэн хэргийн түүвэр судалгаагаар 2009-2021 оны хооронд цэргийн анги, байгууллагад хүний амь нас хохирсон 15 тохиолдлын 8 нь хугацаат цэргийн алба хаагчид байжээ. Хугацаат цэргийн нэг алба хаагч ангийн захирагч, даргынхаа амь насыг хохироосон байна. Эдгээр амь насаа алдсан тохиолдлын 2 нь зодож цохисон, 4 нь галт зэвсэг ашигласан, 1 нь амьсгал боогдуулсан, 3 нь өөрийгөө боомилсон гэмт хэрэг байгаа нь цэргийн алба хаагчийн дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ.

 

... Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс “Миний гар урд өдөр нь хавдсан байсан. Харуулын даргад “Дарга аа, миний гар өвдөөд байна, би застав руу буцъя. Та заставаас бүлэг дуудаад өгөөч, миний бие болохгүй байна...” гэж хэлсэн. Дарга тэрийг сонсоод уурлаж, харуулын байрны том өрөөнд хоёр АКМ маркийн буу ил байдаг байсныг авч, намайг гал тогооны өрөөнд оруулж зодсон. Бууны бөгсөөр цээжин тус газар хэд хэдэн удаа цохисон, ташаан толгой руу цохисон. Би өвдөөд уйлсан. Хамгийн сүүлд миний идээлсэн гар руу цохисон. Нэг магазин сум өгсөн... Би хоёр бай буудаж үзсэн... Айгаад намайг зодох нь гэж бодсон. Нэг мэдэхэд хүний аминд хүрсэн байсан...”  

Хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бусаар харьцаж зоддог, дарамталдаг, дэглэдэг байсан нь тогтоогдсон тул хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй... (Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийтгэх тогтоолоос)

... 2021 оны ... дугаар сарын ...-ны өдөр. Унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд, Соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ... хуруугаараа зааж, босох команд өгсөн. Тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан. Гэтэл элгэн тус газарт нь 2-3 удаа хүчтэй цохиж, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон. Талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан... (Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас)
 

...2019 оны ... дугаар... -ны өдөр Хилийн цэргийн ... дугаар ангийн ... дугаар заставт ... гэх газарт хугацаат цэрэг модноос боож, нас барсан гэмт хэрэг гарсан. Гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ. Үнэхээр шантарч байна” гэж ярьж байсан... (Прокурорын ... дугаар тогтоол)

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.184.201.178) 2022 оны 06 сарын 22

Цэргээсээ олон, гялгар төмөрөөс өөр гавьяагүй согтуу генералуудтай Монголын арми нь ингээд шорон боллоо булай. Улс орон, гэр бүлдээ гол ачааг үүрэх эрчүүд нь мэдлэг боловсролгүй, шоронгын хүмүүжилтэй, архи ууж эхнэр хүүхдээ зодож, ажил дээрээ хүний балчир үрсийг тамлан таашаал авдаг сэтгэцийн өвчтэй зэрлэг араатануудаар дүүрлээ. Зэрлэг Оркуудын араатан үйлдэлийг хаа ч ямар ч орон зоригтой эр хүн, хүн зодож тамлаж сургадаг зөв гэхгүй, Америкт бол цагдаа газар дээр нь буудаж ална. Цэрэг, цагдаа армийг зэрлэг, араатануудаас цэвэрлэ.

2  |  0
Bidon(66.181.161.1) 2022 оны 06 сарын 22

Hoshnogduulj bhdaa taarsan gulugnuud haha

0  |  4
Zochin(80.148.22.12) 2022 оны 06 сарын 22

Доожоогүй,арчаагүй ,хөгийн юмнууд цэрэгт дэглүүлдэг юм эдлүүлж бсан бол хохь чинь одоо юугий нь хуцдаг юм ганц шанаа даахгүй арчаагүй бариу өмд тирко өмссөн гомонууд

0  |  6
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 21

боовоо хөхүүлдэг гэхийн үнэн үү

0  |  1
зочин(66.181.161.47) 2022 оны 06 сарын 22

гарт зэвсэг байхад ингэж дээрэлхүүлнэ гэж л байхгүй.. сойлтыг нь татаад нүд рүү нь хагам минут ширтэхэд л энэ дарамтлагч лалрууд өмдөндөө тавина шдээ..

0  |  2
Зочин(103.10.21.229) 2022 оны 06 сарын 21

Зиндаа хамгийн тэнэг сайт сэтгэгдэл оруулахгүйн бол мэдээ бүү бич

0  |  1
Зочин(103.10.21.229) 2022 оны 06 сарын 21

Цэргийн алба ер нь шорон болсон юм бишүү бас эрчүүдийн янхны газарч юм уу хүний эрх яасан их зөрчигддөг юм бэ манайх хүний эрхийн хуульгүй юм бнааа эвийн ээжийн нуган үрс минь 365 хоног зовдог бхнээ

1  |  0
Top