Шүд, амны хөндийн эмчилгээ, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Энхийг цацруулагч" гэр бүлийн шүдний цогц эмнэлгийн 15 жилийн ой энэ онд тохиож байна.
2007 оноос эхлэн хүн амын шүдний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа тус эмнэлгийн хамт олон 15 жилийн ойн баяраараа Олон Улсын чанарын стандартын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын сертификатаа гардан авлаа. Мөн тус эмнэлгийн үүсгэн байгуулагчдын эрхэлдэг “D’ODNO Dental Vip Clinic” эмнэлэг энэ өдөр ISO 9001:2015 Oлон улсын стандартын сертификат гардсан.
Ингэснээр Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ нэвтрүүлж, үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулах боломж бүрдэж байна.
"Энхийг цацруулагч" эмнэлэг нь нүүрний гажиг засал, мэс засал, согог, хүүхдийн эмчилгээ гэсэн чиглэлийн үйлчилгээ үзүүлж, харилцагчдынхаа сэтгэлд нийцсэн, мэргэжлийн өндөр түвшний эмчилгээ үзүүлж ирснийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрдөг билээ.
Ойн өдөр, Олон улсын сертификат гардуулах ёслолын үеэр "Энхийг цацруулагч" эмнэлгийн захирал Н.Мөнхчулуун эмч Монголын Үйлдвэрчний эвлэлийн хүндэт медаль болох “Эрүүл мэндийн хүндэт” медалиар шагнадсан бол “D’ODNO Dental Vip Clinic”-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Одончимэг эмч МҮЭ-ийн хамгийн хүндэт медаль “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнагдлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан залуус, сайхан хамт олон.\nБүгдэд нь баяр хүргэж аз жаргал эрүүл энх амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе