Маргааш ЭХЛЭХ ЭЕШ-ын талаар БАГЦ МЭДЭЭЛЭЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10:00 цагт Монголын түүх хичээлээр орон даяар зэрэг эхэлнэ. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг багцлан хүргэж байна. 

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 10 хичээлээр авч байгаа бөгөөд энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. 

Тодруулбал:

  • 6 сарын 23-нд Монголын түүх, Англи хэл
  • 6 сарын 24-нд Хими, Газарзүй, Нийгэм судлал
  • 6 сарын 25-нд Биологи, Математик
  • 6 сарын 26-нд Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт явагдана. 

 

ШАЛГУУЛАГЧДЫН БҮРДҮҮЛЖ ИРЭХ МАТЕРИАЛ

Шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх шаардлагатай. Үүнд: 

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

ЖИЧ: Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлийн 22 байршилд, орон нутгийн аймгийн төвийн сургуулиуд дээр зохион байгуулна. 

Нийслэлд зохион байгуулах байршил: (Байршлын дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харна уу)

  • 20-р сургууль
  • Оюуны ундраа цогцолбор сургууль
  • Эрдмийн ундраа цогцолбор сургууль
  • 40-р сургууль
  • 14-р сургууль
  • 21-р сургууль
  • 48-р сургууль
  • 53-р сургууль
  • Хөгжил цогцолбор сургууль
  • 67-р сургууль
  • 105-р сургууль
  • 2-р сургууль
  • 4-р сургууль
  • 16-р сургууль
  • 45-р сургууль
  • 18-р сургууль
  • 52-р сургууль
  • 75-р сургууль
  • 39-р сургууль
  • 57-р сургууль
  • 119-р сургууль
  • Боловсрол цогцолбор сургууль

ШАЛГУУЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ 

Манай сайт элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буюу шалгуулагчдад зориулан "ЭЕШ 800" ярилцлагыг хийж, өмнөх жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдын зөвлөгөөг цувралаар хүргэсэн билээ. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалт болоход гурав хоног үлдсэн энэ үед тэдгээр зөвлөгөөг багцлан хүргэж байна.  

Э.ЭНХБОЛОР: ЭЕШ-Д ӨНДӨР ОНОО АВАХАД СЭТГЭЛ ЗҮЙ ХАМГИЙН ЧУХАЛ

Монгол хэлний хичээлдээ 800 оноо авсан Говь-Алтай аймгийн "Хантайшир Эрдэм" цогцолбор сургуулийн төгсөгч Э.Энхболорын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд зөвхөн хичээл давтах биш ТӨЛӨВЛӨГӨӨ, СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ МАХБОДЬ гурав хамгийн чухал гэдгийг анхаарууллаа. 

Х.АНХБАЯР: 10 МИНУТ Ч БАЙСАН ХАМААГҮЙ, ӨДӨР БҮР ХИЧЭЭЛЭЭ ДАВТАХ НЬ ЧУХАЛ 

Математикийн хичээлдээ 800 оноо авсан Х.Анхбаярын зөвлөгөөг онцлон хүргэж байна. Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд 10 минут ч байсан хамаагүй, өдөр бүр хичээлээ давтах нь хамгийн чухал болохыг санууллаа. 

Х.АЙДОС: ЭЕШ-Д ӨНДӨР ОНОО АВАХАД ТӨЛӨВЛӨГӨӨ ХАМГИЙН ЧУХАЛ 

Монгол хэлний хичээлдээ 800 оноо авсан Ховд аймгийн "Хантайшир Эрдэм" цогцолбор сургуулийн төгсөгч Х.Айдосын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд зөвхөн ТӨЛӨВЛӨГӨӨ хамгийн чухал гэдгийг анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ном(112.72.15.198) 2022 оны 06 сарын 22

хүүхдүүдээ шалгалтаа сайн өгөөд хүүхдүүдэд зориулсан хайрыг хүснэ номыг мир номоос захиалж аваарай 70100600

0  |  0
Top