Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид шалгалтад ирэхдээ Боловсролын үнэлгээний төвөөс зарласан баримт, бичгээс өөр эд зүйл авч очих шаардлагагүй.
Тодруулбал, шалгалтад ашиглах харандаа, баллуурыг зохион байгуулагчид шалгуулагчдад тараах аж. Тиймээс ноорог цаас, тооны машин, харандаа баллуур, гар утас гэх мэт эд зүйлсийг шалгалт авах танхим руу нэвтрүүлэхгүйг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.
Шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх шаардлагатай. Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Сэтгэгдэл ( 0 )