ЧИНГЭЛТЭЙ: Зумба фитнессийн багш бэлтгэх сургалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор “Зумба фитнесс”-ийн багш бэлтгэх сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар 20-ны өдрүүдэд дүүргийн Биеийн тамир, спортын хороонд зохион байгууллаа.

Сургалтыг Монголын Зумба фитнессийн холбооны үүсгэн байгуулагч, Зумба фитнессийн хөтөлбөрийн олон улсын сургагч багш Ө.Долгормаа удирдан явуулсан бөгөөд сургалтад нийт 40 иргэн хамрагдсанаас 2 дугаар хорооны иргэн Б.Нямгэрэл, 4 дүгээр хорооны иргэн М.Оюунтуяа, 5 дугаар хорооны иргэн Л.Баярмаа нар амжилттай суралцаж, level-1 хөтөлбөрийн багшлах эрхийн сертификатаа гардаж авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top