“Гүүднэйборс Монголиа” Олон улсын төрийн бус байгууллага өөрийн эзэмшлийн “Ботгохон” явуулын номын сангийн автобусаа Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд шилжүүлэн өгч, явуулын номын сангийн үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа.
Арга хэмжээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, “Гүүднэйборс Монголиа” Олон улсын төрийн бус байгууллагын суурин төлөөлөгч Жу Сүн Хён тэргүүтэй албаны хүмүүс оролцож, 2017 оноос хойш Чингэлтэй дүүргийн алслагдсан хороодын хүүхэд багачуудад үйлчилсэн “Ботгохон” явуулын номын сангаа албан ёсоор Хүүхдийн номын өргөөний мэдэлд шилжүүллээ.
Алслагдсан хороодын хүүхэд багачуудын сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх, ном хэвлэл унших эрхийг дээдэлж, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг дэмжин явуулын номын сан хандивласан “Гүүднэйборс” ОУТББ-ын хамт олонд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )