Өнөөдөр Элсэлтийн ерөнхий ШАЛГАЛТ эхэлж байна

2022 оны 06 сарын 23

Улс даяар өнөөдөр /2022.06.23/ Элсэлтийн ерөнхий шалгалт Монголын түүх хичээлээр 10:00 цагт эхэлнэ.

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 10 хичээлээр авч байгаа бөгөөд энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. 

Тодруулбал:

  • 6 сарын 23-нд Монголын түүх, Англи хэл
  • 6 сарын 24-нд Хими, Газарзүй, Нийгэм судлал
  • 6 сарын 25-нд Биологи, Математик
  • 6 сарын 26-нд Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт явагдана. 

 

ШАЛГУУЛАГЧДЫН БҮРДҮҮЛЖ ИРЭХ МАТЕРИАЛ

Шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх шаардлагатай. Үүнд: 

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

ЖИЧ: Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлийн 22 байршилд, орон нутгийн аймгийн төвийн сургуулиуд дээр зохион байгуулна. 

Нийслэлд зохион байгуулах байршил: (Байршлын дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харна уу)

  • 20-р сургууль
  • Оюуны ундраа цогцолбор сургууль
  • Эрдмийн ундраа цогцолбор сургууль
  • 40-р сургууль
  • 14-р сургууль
  • 21-р сургууль
  • 48-р сургууль
  • 53-р сургууль
  • Хөгжил цогцолбор сургууль
  • 67-р сургууль
  • 105-р сургууль
  • 2-р сургууль
  • 4-р сургууль
  • 16-р сургууль
  • 45-р сургууль
  • 18-р сургууль
  • 52-р сургууль
  • 75-р сургууль
  • 39-р сургууль
  • 57-р сургууль
  • 119-р сургууль
  • Боловсрол цогцолбор сургууль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top