Төрийн албаны зөвлөлөөс удирдах албан тушаалтнуудад сургалт хийлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй дэд төслийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс “Цогц чадамжид суурилсан сонгон шалгаруулалт, тусгай шалгалтын ярилцлага хийх” талаар чадавхжуулах сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зохион байгууллаа.

Сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн,  ажлын хэсгийн гишүүд хамрагдсан бөгөөд ажил горилогчийн ур чадварыг илрүүлэх “Чадамжид суурилсан ярилцлага”-ын арга зүйд суралцах, цогц чадамжид суурилсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах мэдлэг, ур чадвар олгох хүрээнд сургалт, ярилцлага, дадлага хосолсон хэлбэрээр явагдлаа.

 

 

Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой, шударга, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бий болгоход чиглэсэн шинэтгэлийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2018 оноос хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд 2022 онд таван агентлагт “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” дэд төслийг эхлүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top