ЭЕШ | Шалгалт дууссанаас 5 минутын дараа ДҮНГЭЭ ХАРЖ болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хүргэж байна. (2022.06.23)


Шалгуулагчид шалгалт өгснөөс 5-10 минутын дараа дүн оноогоо харах боломжтой аж. 

Энэ талаар БҮТ-ийн дарга Л.Ганбат "Шууд засалтын шилэн технологи буюу тест засагч машинаар дамжуулан шалгуулагчдын дүн оноог шууд харуулна.

Шалгалт дууссаны дараа хүүхдүүдийн хийж, гүйцэтгэсэн материалыг өөрсдийнх нь өмнө тусгай тест засагч машинаар уншуулаад дүн оноогоо харах боломжоор хангаж байгаа.

Тухайлбал, 10:00 цагаас Монголын түүхийн хичээлийн шалгалт эхлээд 11:20 гэж дуусна. Шалгалт дуусаад 5-10 минутын дараа буюу 11:30 гэхэд тухайн шалгуулагч өөрийн хийж гүйцэтгэсэн материалаа уншуулаад дүн оноогоо газар дээр нь харах боломжтой. 

Шалгалт бүрийн дараа шалгалтын байр болгон дээр дүн нь гарна. 

Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээнд авагдаж байгаа 49 байрны мэдээллийг тухайн өдөрт нь татаж аваад, хэмжээст оноо руу шилжүүлсэн нэгдсэн дүнг орой нь https://eyesh.eec.mn/ сайтдаа байршуулна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top