ЧИНГЭЛТЭЙ: Хүүхэд багачууд номтой нөхөрлөх боломж бүрдлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Чингэлтэй  дүүргийн 10 дугаар хорооны хүүхэд багачууд номтой нөхөрлөх боломж бүрдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Лодойдамба сан”-ийн удирдлагуудтай уулзалт хийж, гэр хорооллын хүүхэд багачуудын сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх, номтой нөхөрлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох асуудлаар хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар шийдвэрлэсэн билээ.

Уулзалтын хүрээнд гарсан шийдвэрийн дагуу “Лодойдамба сан”, “Лантуун дохио” төрийн бус байгууллагуудтай хамтран дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт MAGIC BOX-4 төслийг хэрэгжүүлж, төслийн нээлтийг өнөөдөр зохион байгууллаа.

MAGIC BOX-4 төслийг хэрэгжүүлснээр тус дүүргийн 10 дугаар хорооны хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, номтой нөхөрлөх боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.148) 2022 оны 06 сарын 23

ЭНЭ ТӨСӨЛД НОМ ХАНДИВЛАВАЛ ХААНА ЯАЖ ӨГӨХ ВЭ?\n

0  |  0
ном(112.72.15.198) 2022 оны 06 сарын 23

хүүхдүүдэд зориулсан хайрыг хүснэ нэртэй сонирхолтой номыг багшийн дээдийн интерном амар ном гранд плазагийн мир номоос захиалж уншаарай хямдхан ном сонирхолтой шүү

0  |  0
Top