МАНИПУЛЯЦИ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

Энэ үгээр өнөөдрийн Монгол Улсын нийгмийг тодорхойлж болно. Манипуляци хэмээх үгийн утга нь “manipulation” буюу бусдын шийдвэрт нөлөөлөх гэсэн утгатай. Бусдын шийдвэрт нөлөөлнө гэхээр зарим хүмүүст хэдийн танил санагдаж магадгүй. Жишээ аваад үзье л дээ.

Хүүхдийнхээ мэргэжил сонголтод эцэг эх нөлөөлөх, эхнэр нөхөр бие биеийнхээ эрх чөлөөнд халдах, хүмүүс бусдыг захирч, захиргаадаж, үгээрээ байлгахыг оролдох, үерхэж буй залуу хос нэгнийхээ амьдралд оролцох гэх мэт. Ерөөс хувь хүн бие дааж шийдвэр гаргах боломжгүй зүйл. Тэр тусмаа энэ шинж байдал нь улс төр хийгээд шашинд хамгийн их анзаарагдах нь бий. Манай нийгмийн хувьд улс төрд түгээмэл ажиглагддаг.

Бусдыг хянах, тэр дундаа иргэдийг өөрсдийн эрхшээл, хараа хяналтад байлгахыг хүсдэг нь улстөрчдийн манипуляци юм. Гэвч хувь хүн ч өөрөө өөрийгөө манипуляцид оруулж байдаг. Бусдаар хүндлүүлэх, хайрлуулах, алдартай болохын тулд, товчхондоо бусдад таалагдах гэж хийж буй үйлдэл бүр нь манипуляци юм. Товчхондоо өнөөдөр чөлөөт сонголтгүй нийгэмд амьдарч байгаа гэсэн үг. Хүмүүс ямар нэгэн байдлаар хэн нэгнээс шалтгаалж чөлөөт сонголтгүй болсоор байна.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top