Халдварт өвчний 48.4 хувийг БЭЛГИЙН ЗАМААР дамжих халдвар эзэлж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

 

Монгол улсын хүн амын халдварт өвчний бүтэц 2022 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна.

БЗДХ-ын өвчлөлийн 31.8 хувийг заг хүйтэн, 40.6 хувийг тэмбүү, 27.5 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байгаа ба нийт тохиолдлын 78,7 хувь нь 15-39 насны залуучууд байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Иймээс бусдын дарамт шахалтад орохоос сэргийлж, эрсдэлтэй алхмаас өөрсдийгөө хамгаалахыг анхаарууллаа. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top