Б.Бадамцэцэг: Би эцсээ хүртэл охиныхоо төлөө тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24


Сүүлийн үед хүүхдийн өвчлөлийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж буй иргэн Б.Бадамцэцэг БНСУ руу охиноо эмчлүүлэхээр явах боломжтой болжээ. Тэрбээр өмнө нь нэг талын сүүжний ясаа хавирганаас нөхүүлэх хагалгаанд орж, байсан ба хагалгаанаас хойш хэдэн жилийн дараа охиноо өлгийдөн авсан ч харамсалтай нь Б.Цэрэнлхам охин нь хүнд өвчтэй болсон тул хандив цуглуулж, БНСУ-д оношлуулан, эмчлүүлэхээр зорих гэж байгаа юм. Б.Бадамцэцэг хөгжлийн бэрхшээлтэй болж, нэг хөл нь нөгөөгөөсөө 8 см богино болсон зэрэг шалтгаанаас үүдэн хүүхдээ тэвэрч явах боломжгүй болсон аж. Ингээд нөхрөө дагуулж явах шаардлагатай байгаа ч түүний нөхрийг БНСУ-д хууль бусаар ажил эрхэлсэн, нийгмийн даатгал төлдөггүй байсан гэх шалтгаанаар виз гаргаагүй байна. Б.Бадамцэцэгтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.


-Таны нөхрийн виз гарахгүй байгаа тул өлсгөлөн зарлана гэж хэвлэлийн хурал хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй ээж өлсгөлөн зарлана гэхээр сэтгэл их эмзэглэж байна. Визний асуудал нааштай шийдэгдэж байна уу. Төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзав уу?

-Би Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нартай уулзсан. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай биечлэн уулзаж, асуудлыг нааштай шийдвэрлүүлэх талаас нь ярина гэсэн.

-Ирэх даваа гарагийн нислэгийн тийз авсан гэж сонссон. Нислэгээс өмнө асуудал шийдэгдэх болов уу?

-Бид ирэх даваа гарагт нисэх байсан ч нөхрийн маань виз гарахгүй байгаа тул билетээ цуцалсан. Эгч нь сүүжний асуудалтай тул хүүхдээ өргөж чаддаггүй. Түрээд явна гэхээр манай хүүхэд байнга хүчил төрөгчийн аппарат залгадаг. Тиймээс заавал аавынх нь тусламж хэрэгтэй болж таараад байна. 

-Танай хүнд ямар учраас виз гаргахаас татгалзаад байгаа юм бэ?

-Манай хүнд ямар ч асуудал байхгүй. Хувийн компани манай хүний нийгмийн даатгалыг төлөөгүй юм. Монгол Улсад хүний төлөө ямар ч хууль, дүрэм алга. Би хуулийн мэдлэгтэй учраас хуулиа бариад, орилоод байгаа болохоор миний асуудал яах вэ болж байна. Гэтэл хүлцэнгүй хүмүүс бол төрийн байгууллагын шат дамжлага хүнд суртлын өмнө сөхөрч байна.

-Та төрөхөөс өмнө шинжилгээнд хамрагдаж байсан уу?

-Би сүүжний хагалгаанд орсноослл хойш хүүхэдтэй болохын тулд шаардлагатай бүх шинжилгээг өгсөн. Жирэмсэн болоод гурав дахь шинжилгээг ч өгсөн. Гэтэл охиныг минь төрсний дараа Жи-80 гэдэг онош тодорсон. Энэ онош бол ерөнхий онош юм. Иргэн Б.Бадамцэцэг юунаас үүдэж ийм хүүхэд гаргасан бэ гэдгээ маш зөв оношлуулмаар байна. Би охиноо хоёр сартай байхаас нь хойш оношлуулахаар зүтгэсэн. Өнөөдөр оношлуулах асуудлаа шийдэх гэхээр нөхрийн минь виз гарахгүй байна.

-Таны охины биеийн хөгжил үеийнхэнтэйгээ харьцуулбал ямар байна вэ?

-Есөн сартай зарим хүүхдийн шүд нь ургаагүй. Гэтэл миний охины шүд ургасан. Биеийн хөгжил бол хэвийн. Гэтэл эмч нар гаднаас нь хараад л аутизм, даун гээд онош тавьчихдаг. Одоо охин маань Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт байгаа. Бид Өмнөд Солонгос явах хүртэл охиноо өөр дээрээ ч авахгүй байхаар шийдсэн. Тасгаас гараад халдвар авбал яах вэ. Гадаадын эмнэлгүүд өвчтэй хүүхдээ тэврээд ирсэн ээжид урам өгдөг. “Чи мундаг шүү. Хүүхдээ эрүүл болгохын төлөө энэ бүхнийг туулж, зорьж ирсэн” гэж урам өгдөг. Гэтэл манайхан одоо хэцүү болсон байна, яана даа та хоёрыг гэдэг үг хэлж, ээжүүдийн сэтгэл зүйг унагаадаг. Одоо Эх, нялхсын сэхээний гадаа гурван ээж байна. Хүүхэд нь хоёр, гурван сар сэхээнд байгаа. Ээж нь “Манай хүүхэд найдваргүй” гээд сууж байна. Би тэдэнд ээж хүн хүчтэй байх ёстой, хүүхдээ амьдруулахын тулд тэмцэх ёстой гэж хэлдэг. Би эх хүн баймаар байна. Би эцсийг нь хүртэл эх хүнийхээ үүргийг биелүүлж, хүүхдийнхээ төлөө тэмцмээр байна.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(202.21.108.153) 2022 оны 06 сарын 27

бүх охид бүсгүйчүүддээ хандаж нэг зөвлөгөө хэлчихье. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Охид минь сүү тараг сайн ууж д витаминаа нөхөж байгаарай. Наранд борлочихно гээд гадаа гарах тун дургүй бэр дүүгээс минь түнхний мултралтай хүүхэд гарсан. Цөхрөлтгүй 5 жил охиноо үүрч дүүрч явж байж хөл дээр нь босгосон. Одоо тэр жоохон нөхөр байнга гадаа ш дээ. хэхэ. Д витаминыг хангалттай сайн ууж байх хэрэгтэй, гэхдээ сайн чанартайг

0  |  0
Oyunsuren(103.10.21.235) 2022 оны 06 сарын 27

Aytizm bol delhiid mash hovor emgegt tootsogddog getel suulin ued Mongold barag ail bolgond 1 aytizmtai huuhed bn. Ter ailin toond manaih ch bdag. Huu maani 6nastai yridaggui gehdee bi aytizm bi turuh uein tarhini gemtel gej boddog. Onosh tavidag asuudal bol zugeer l emchig hariutslagaas multalch bgaa asuudal gej oilgodog

1  |  0
би(202.21.108.203) 2022 оны 06 сарын 27

Одоо болио боль үйлийн үр гэдэг юмтай л нүүр тулждээ

0  |  3
2 авгай минь(103.196.221.49) 2022 оны 06 сарын 27

Ямар муухай бодолтой шар сэмжилсэн 2 авгай вэ энэ дээр коммент бичсэн 2 сэжиг \nҮйлийн үр мүр ч гэх шиг та муу 2 авгай юуу ч битгий өг л дөө \nТа 2той 2гүй наад хүн чинь бусад схн сэтгэлтэй хүмүүсийн ачаар яваад эдгэрээд ирнэ \nӨөрт нь өвчиэ зовлон ирэхгүй юм шиг хуцчих юмаө

1  |  2
Иргэн(66.181.161.105) 2022 оны 06 сарын 27

Хүний төоөө амтдрагсад их болжээ, энэ бүхэн өөрсдөө буруутай, үйлийн үрийн хуулиа эдлжэ байна гэж яагаад ухаардаггүй, улс орон нам төрибуруутаад байлаг байнаа.Уучлаарай иргэн Бадамцэцэгээ иа өөрөө л энэ амьдралд, энэ хүүхдийнхээ өмнө шйлийн үрээ эдэлж барна гүү дээ.Жаахан дотоод руугаа чиглээд ухаад үзмээр юм даа

2  |  3
иргэн(202.126.89.139) 2022 оны 06 сарын 27

Энэ хүн бусдын өмнөөс амьдраад байгаам уу, эсвэл бусад хүмүүс энэ хүний төлөө амьдрах ёстой юм уу? Визийг манай ГХЯ гаргадаггүй гэдгийг хуулийн мэдлэгтэй хүн мэдмээр л юм

3  |  2
Top