"Чингис хаан" нисэх буудал руу эко тээврийн хэрэгслээр үйлчилж эхэллээ

2022 оны 06 сарын 24

"Чингис хаан" олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын эко тээврийн хэрэгслээр өнөөдөр /2022.06.24/-өөс ЭКСПРЭСС: 1 "Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр - 120 мянгат" чиглэлд үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Цагийн хуваарь:

1. Баруун 4 зам - 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20

2. Чингис хаан ОУНОБ - 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой.

Үнэ тарифын хувьд бодит тарифаар буюу том хүн - 20,000 төгрөг, хүүхэд 6-16 нас 7,000 төгрөгөөр үйлчлүүлнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(202.9.47.21) 2022 оны 06 сарын 24

Нисэхийн тойрогоо 4 зам уулзвар болгоорой маш их түгжирдэг болсон

1  |  0
Ханд(192.82.89.252) 2022 оны 06 сарын 24

2 талдаа 20 мянга юм уу

1  |  0
Top