Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" арга хэмжээг зургаадугаар сарын 24-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, банк санхүү, даатгалын байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцоно.
Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, бизнeсийн харилцаа тогтоох, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.
Сэтгэгдэл ( 1 )
Өдөр бүр жилийн турш явуулж чадахгүй бол дампуурах магадлалтай гэсэн үг.