Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас зөвлөж байна.
Жилд 13000-14000 хүн шинээр сүрьеэгээр өвчилж байгаа боловч 3000-4000 хүн бүртгэгдэж байна. Мөн жилд 8000-10000 хүнийг илрүүлэхгүй орхигдуулж байна гэх тооцоо гарсан бөгөөд 2021 оны ДЭМБ-ийн тайлан мэдээгээр Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд оржээ.
Төвийн болон зүүн бүс, төмөр замын дагуух аймаг, орон нутагт өвчлөл өндөр байгаа бол өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.
2021 онд сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх оноос 30% буурсан. Гэвч энэ нь бодит бууралт биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн 5 жилийн статистикаас үзэхэд, нийт сүрьеэгийн доторх хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь өссөөр байна.
Сэтгэгдэл ( 0 )