Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тэгвэл энэ өдрүүдэд наадмын бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил ирэх долоо хоногт дуусах талаар Хотын дарга Д.Сумъяабазар хэлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд байгуулагдсан ба төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй. Багтаамж - 12,500 хүн, талбайн хэмжээ 105 x 68 м. Хүрээлэнгийн арын талбайд 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Соёмбот баганыг босгосон. 2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байна. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байсан юм. Харин энэ жил төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил ирэх 7 хоногт бүрэн дуусна" хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
цэнгэлдэхийг ард түмэнд буцааж өгөөчээ сумъяабазараа. ми овогтыхон авчихсан гээ биздээ
Олон түшлэгтэй сандлуудыг оркууд эвдэлснийг засч байгаа болотой. Улаанбаатарын бүх гутамшгийг зөвхөн оркууд бий болгосон иэднийг хөөж зайлуулбал таарна.
СУМЪЯАБАЗАР ДАРГАА, ТЭР ӨВГӨД ХӨГШИДИЙН МААНЬ ОРШУУЛГЫН ГАЗРЫГ\\ДАЛАН ДАВХАР\\ УХАЖ БАЙХААР ЭНЭ СТАДИОН НЭРГТЭЙ ХОГМЙН САВАА ЦЭЦЭРЛЭГ БОЛГООЧЭЭ.