Хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төвийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх тухай хууль болон ХХААЯ-аас импортлогч компаниудтай байгуулсан “Бодлогын гэрээ”-ний хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг цаг үеийн асуудлаар ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтад “Номин тав трейд”, “Алтан жолоо групп”, “Скай хайпермаркет”, “Хан талст” компани болон “Хар хорин”, “Хүчит шонхор”, “Юмт бөмбөгөр”, “Нарантуул-2”, “Амгалан” худалдааны төвүүдийн төлөөлөл оролцлоо.
Зоорь агуулахын хүрэлцээ муугаас хүнсний ногооны нөөц багассан шалтгаанаар нийлүүлэгч иргэн, аж ахуйн нэгжээс үнийг өсгөх, нийлүүлэлтээ тасалдуулж, хомстол үүсгэх зэрэг байдал нөлөөлж байгааг уулзалтад оролцсон ААН-үүдийн төлөөлөл ярьж байлаа.
Мөн бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжээс үнийг ойр ойрхон өөрчилж байгаагаас шалтгаалж тавиурт байгаа үнийн дүн өөрчлөх механик ажил удаашралтай хийгддэгээс болж касст бичигдсэн үнэтэй зөрж иргэдийг бухимдуулдаг явдал гарч байгааг хүнсний сүлжээ дэлгүүрийн төлөөлөл тайлбарлаж, алдаа дутагдлаа засаж, цаашид гаргуулахгүй байхын төлөө ажиллаж байгаагаа хэлж байна.
Цаашид үнийг үндэслэлгүй хөөргөдөхөөс сэргийлж хамтран ажиллах, зах худалдааны төвд бараа бүтээгдэхүүний үнийг иргэд хэрэглэгчдэд харагдахуйц ил тавих, ингэснээр зохиомлоор үнэ өсөхөөс сэргийлж зах доторх өрсөлдөөнт орчныг нэмэгдүүлэх, хүнсний захууд худалдан авагчдад НӨАТ баримт олгож хэвших, хүнсний дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй сольж хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангаж байх, дотоод хяналтаа сайжруулах, “Бодлогын гэрээ” байгуулсан импортлогч аж ахуйн нэгжүүдийн нийлүүлэлтийн үнэд өөрчлөлт гарвал мэдэгдэж, хамтран хяналт тавьж ажиллах, зарим тохиолдолд томоохон нийлүүлэгчид бүтээгдэхүүний үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр нэмж байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоож байх магадлалтай байх тул дээрх нөхцөл байдал үүсвэл мэдээллийг цаг тухайд нь ШӨХТГ-т өгч байх зэргээр хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
Одоо бүр номин сансар сүлжээ дэлгүүрүүд хуйвалдаад эхэлчихсэн бна ш тээ. E mart л үнээ яг тогтмол барьж бгаам лаа. Бусад нь хуйвалдаад үнээ зохиомлоор өсгөжс бгаа тул битгий худалдаж ав.
Наад дамчид чинь шал хждлаа яриад бна ш тээ. Яам мал мэт хууртах юм аа. Наад дамчид чинь үгсэн хуйвалдаж үнээ нэмээд бна ш тээ.
Үндэслэлгүйгээр үнэ өсгөж байгаа обьектууд дампуурч байгаа нь тэгэж илэрдэг зах зээлийн зарчим байна. Хомсдол биш өвчин.