Энэ зун соёлын аялал жуулчлалын цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ

2022 оны 06 сарын 27

Аялал жуулчлалд зориулан соёлын аялал жуулчлалын цогц хөтөлбөрийг энэ зун хэрэгжүүлнэ. 

Монголд ирсэн жуулчдын аялалын хөтөлбөрт  ардын урлаг тоглолт, музей, хийд, галерей зэрэг  соёл урлагийн байгууллагууд, соёлын өвийн үзвэр, үйлчилгээ багтдаг билээ. Аялал жуулчлалын салбараа дэмжин  ажиллах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Соёл урлаг, соёлын өвийн  6 байгууллагын хамтарсан үйлчилгээ “NOMADIC LEGEND” ардын урлагийн тоглолт, өв соёлын хөтөлбөр энэ зун хэрэгжинэ.  Үүнд Цагаан лавай чуулга, Монголын үндэсний музей, Богд ордон музей, Чойжин ламын сүм музей,   Гандантэгчэнлин хийд, Монголын уран зургийн галерей үйлчилгээ багтах юм байна. 

Хэрэгжих хугацаа 2022.06.20-2022.09.20

Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх утас 99052944, 91616641

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top