АНХААР: Газар тариалангийн нутгаар 36-38 хэм хүрч ХАЛНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Газар тариаланчид, хүнсний ногоочдын анхааралд!

Мягмар гариг буюу зургаадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн төвийн бүс нутаг, үүний дотор Төв, Дархан, Сэлэнгийн нутгаар цаг агаарын халалт эхэлж, 7 хоногийн туршид үргэлжилж болзошгүй байна.

Долоодугаар сарын 1-2-ны өдрүүдэд Сэлэнгийн ихэнх сумд, Дархан, Сүхбаатар хотын орчимд +36+38 градус ч хүрч болзошгүй байгааг анхаарч, бололцоотой арга замаар чийгийн дутагдалыг нөхөх, усалгааг нэмэгдүүлэхэд анхаарна уу. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top