Найман жил хүнд өвчинтэй тэмцсэн Б.Батчимэг бүсгүйд туслахыг хүсье

2022 оны 06 сарын 27

Хоёр бөөр нь ажиллагаагүй болж, эрхтэн шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээгүй болсон Б.Батчимэг бүсгүйн талаар түүний найз Uugansuvd Uuka монголчууддаа хандаж, тусламжийн гараа сунгахыг хүслээ.


Тэрээр "Бидний хайртай найз минь сүүлийн 8 жил хүнд өвчинтэй тэмцэж байгаа билээ. Найз минь энэ хугацаанд Хятад, Солонгост хагалгаа, эмчилгээ гээд өөрийн зүгээс чадах бүхнээ хийж байсан боловч улам хүндэрсээр одоо 2 бөөр нь бүрэн ажиллагаагүй болж, эрхтэн шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үлдээгүй.

Найз минь 4-р бүлгийн ховор цустай донор олдохгүй байсан хэдий ч азаар сайхан сэтгэлт үеэл дүү нь донор болох боломжтой болж эмч нарын зөвөлсөнөөр Турк улсад эрхтэн шилжүүлэх хагалгаанд орохоор болсон. Иймд намайг биднийг таньдаг хүн бүхнээс хандивын аянд маань нэгдэж найзад минь туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Найз минь олон жил хүнд өвчинтэйгөө тэмцэж ирсэн. Чи минь чадах бүхнээ хийсэн, одоо хамгийн сүүлийн даваагаа амжилттай даваад 2 хөөрхөн охиндоо, ханьдаа, ээждээ эрүүл саруул болоод ирнэ гэдэгт найзууд нь огтхон ч эргэлзэхгүй байна. Үргэлж чамтайгаа хамтдаа шүү хоёр найз нь. Мөн сайхан сэтгэлт донортоо гүнээ талархаж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.139.116) 2022 оны 06 сарын 28

Mongolchud min ubduj zoboh l hamgin Hund shuu.Busad ni ayandaa bolno.Amid yabbal altan ayanaas us uuna gedeg bizdee.

0  |  1
Top