ЧИНГЭЛТЭЙ: Т.Аюурсайхан иргэдтэй уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Өчигдөр буюу 2022 оны 06-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн 1, 2, 5, 6, 10, 13 дугаар хорооны иргэдтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай болон олон нийтийн саналыг сонсож, дүүрэгт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Мөн уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар болон дүүргийн төрийн байгууллагын хэлтэс албадын дарга нар иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top