Жэжү рүү аялсан монголчуудын 23 нь ХОЛБОО ТАСАРЧЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28


Жэжү арал руу дөрвөн шөнө, таван өдрийн аялал хийхээр явсан 150 монгол иргэний 23 нь сураггүй болсон талаар БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Тус улсын хэвлэлүүдэд “Жэжү рүү визгүй зорчсон 23 монгол хүн холбоо тасарчээ. 23 монгол жуулчин сураггүй алга болж, холбогдох албаныхан хаана байгааг нь хайж эхэлсэн байна.

Аялал жуулчлалын салбарынхны мэдээлснээ өнөөдөр (2022.06.28)  мэдээлснээр Жэжүд эмчилгээ, эрүүл мэндийн аялал хийхээр ирсэн Монголын 150 жуулчнаас 23 нь зургаадугаар сарын 26-ны өдөр байрнаасаа холбоо барилгүй алга болсон байна.

Тэд Солонгост 30 хоног визгүй зорчих боломжтой тул ирэх сарын 21 хүртэл энгийн жуулчнаар байх боломжтой. Монгол зорчигчид ирэх сарын 9, 14-нд Монгол руу буцах захиалгат нислэгтэй тул БНСУ-ын тал тэднийг харласан гэж дүгнэхэд одоохондоо эрт байна гэж тайлбарлаж байна. 

Харин өнгөрсөн хугацаанд БНСУ-д зөвшөөрөлгүй ажиллаж байгаад сураггүй алга болсон гадаадын иргэдийн байдлаас авч үзвэл энэ удаад ч мөн тийм байдал үүсэх болов уу гэсэн таамаг байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 13

Төөрөө биз хөөрхийс, сүртэй ш дээ

1  |  0
Баянаа(66.181.161.127) 2025 оны 03 сарын 13

Нэр хорлосон явдал

1  |  0
haha(192.82.73.99) 2025 оны 03 сарын 13

naashaa irsen hed neeree ayalah gd oocherlood bsan yum bh daa hahahaha

1  |  0
Зангараа(202.179.25.45) 2025 оны 03 сарын 13

Монголчуудыг Солонгос улс визгүй зорчуулж ажил хийх боломжоор нь хангавал хамгийн сайн гарц тэр юм. Аль аль талдаа ашигтай хувилбар.

1  |  0
lalruud(142.186.126.148) 2025 оны 03 сарын 13

uhernuudiin cuvaa ingeel tasarjee. iim bolhoor mongluudiig delhiin haan ch nohoinoos door uzdeg.

1  |  0
Hbb(66.181.161.116) 2025 оны 03 сарын 13

Yaj oldox vde ali ert alga bololgv yahvde

1  |  0
тос(202.179.25.240) 2025 оны 03 сарын 13

Арлаас эх газар луу яаж очих бол, усан онгоц хөлслөх үү

1  |  0
zochin(120.142.31.236) 2025 оны 03 сарын 13

aralaas eh gazar luu yavuul viz shaardana jejud ajil tiim ih bich baihaa

1  |  0
Zochin(202.9.47.6) 2025 оны 03 сарын 13

Тэндээ учраа олсон биз кк

2  |  0
Close menu