Сармагчны цэцэг өвчний нууц үе нь 5-21 ХОНОГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Сармагчны цэцэг өвчний үед илрэх шинж тэмдэгүүд болон халдварлах замын талаар мэдээлэл хүргэе.


Өвчний үед илрэх шинж тэмдэг

 

  • Тунгалагийн зангилаа томрох
  • Халуурах
  • Арьсан дээр тууралт гарах
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх

 

Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараана

Энэ өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг. Сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг ихэнхдээ 2-3 долоо хоног үргэлжилдэг. Шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч болно. Арьсан дээрх тууралт нь хөндүүрлэж, загатнана.

Нүүр, гар, хөл, аман дээр цэврүүт тууралт гарна. Халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх, тунгалагийн булчирхай томрох шинжүүд илэрнэ. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй.

Халдвар хэрхэн дамжих вэ?

Өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар дамжин халдварлах эрсдэлтэй.

Тухайлбал:

 

  • Арьсан дээрх тууралтын шарх, тав, шархны шингэн
  • Удаан хугацаанд шууд хавьтал болох үед шүлс, дуслын замаар
  • Өвчтөний бохирлогдсон эд зүйлс зэргээс халдвар авах эрсдэлтэй

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top