Унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран өнөөдөр мэдээлэл хүргэлээ. (2022.06.30)
Сургууль, цэцэрлэг амарснаас хойш хүүхдүүдийн гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан "Сүүлийн хоёр сарын хугацаанд буюу сургууль цэцэрлэг амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж, гэмтсэн байна. Үүний гурав нь нас барсан. Эдгээр гэмтсэн хүүхдүүдийн ихэнэх нь тагтнаас унасан байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.
Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд тогонд цохиулж нас барсан хоёр хүүхдийн мэдээлэл байна. Эд зүйлд дарагдсан дөрвөн хүүхэд байна. Үүний гурав нь нас барсан.
Хүүхэд харж байгаа нэрийдлээр барилга барьж байхдаа эсвэл өөрийн хийж байгаа ажлын хажуугаар том эд зүйлийн ойролцоо хүүхдээ байлгаж байна. Үүнээс үүдэн барьж байгаа хананд нь, эсвэл налуулж тавьсан хаалганд нь дарагдах тохиолдлууд бүртгэгдсээр байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )