ОЛОН ӨНГӨ: Амьтан ч гэсэн эрхтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Монголчуудын дунд хамгийн их маргаан дэгдээж буй асуудлуудын нэг бол амьтны эрх юм. Нэг хэсэг нь эдийн засгийн хүндрэлтэй үед хэрэггүй зүйл ярилаа гэх бол нөгөө хэсэг нь зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн байх жишээтэй.

Хүн амьтныг бүү хэл хүнээ ч хайрлахаа больсон энэ цагт бидэнд “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” хамгийн хэрэгтэй юм. Харин ч энэ хууль эрт батлагдах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хууль байхгүй байгаа нь оройтсон зүйл. Гараанаас орой гарсан ч энэ хууль хамгийн ахицтай байна гэдэгт итгэлтэй байгаа.

Өнөөдрийн нийгэмд муур, нохой, тоть, туулай, загас, усан гахай гэх мэт гэрийн тэжээвэр амьтныг дурдаад баршгүй. Товчхондоо энэ хууль энэрэнгүй хууль юм. Хүн хүнээ ч хайрлахаа больсон цагт энэрэнгүй хуультай байлаа гээд зөвдөхөөс биш буруудахгүй. Хамгийн гол нь гэрийн тэжээвэр амьтан бол 100 хувь эзний хариуцлагатай байдалтай холбоотой байдаг.

Эзний хариуцлагагүй байдлын улмаас хууль бус үржүүлэг, тэнэмэл, золбин амьтдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад золбин амьтдыг устгахад багадаа л 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эхний хагас жилийн байдлаар нийслэлд 2199 золбин нохой, муурыг устгасан байдаг. Түүнээс гадна спей заслага хийлгээгүйн улмаас амьтад үржиж, өсөж, хууль, эрх зүйн хяналтгүй байдлаас болж үржүүлэг хийдэг хүмүүс ихэссэн зэрэг асуудал байсаар. Золбин амьтдыг устгахаас илүүтэй гэрийн тэжээвэр, гудамжны амьтдыг бүгдийг нь спей заслагад хамруулснаар золбин бүү хэл, нялх амьтад ч гудамжинд харагдах нь багассан Эрдэнэт хотын үлгэр жишээ бий. Аливаа зүйлийг хүчирхийллээр хийх бус хөнгөнөөр шийдэх гарцыг заримдаа хаймаар. Амьдарч л байгаагаас хойш амьтад ч гэсэн эрхтэй байх ёстой.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yag unen!(126.194.85.219) 2022 оны 07 сарын 01

demjij bn! bayarlalaa!\namitdiig hairlatsgaya!

0  |  0
.(176.234.8.160) 2022 оны 07 сарын 02

амьтан ч гэсэн эрхтэй шүү

2  |  0
Top