Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хуралдаан өчигдөр /2022.06.30/ болж, төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, суурь судалгааны үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.

 

 

Төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг чадавхыг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дэмжих, сургалтын бааз, материал бий болгохоор төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top