Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хуралдлаа

2022 оны 07 сарын 01

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын салбарт сүүлийн сард гарсан ослуудын талаар болон Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандарт”-ын талаарх мэдээлэл танилцууллаа.


1. Барилга, хот байгуулалтын яамны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөвлөгөө гарган ажиллах, мөн барилгын салбарт гарсан ослын шалтгаан, нөхцөлийг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах,

2. Цар тахлаас үүдэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан ба үйл ажиллагаа эхлэх үед ажлын зохион байгуулалт хангалтгүй байгаа зэрэгтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яамд болон холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх.

 3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан, ажил олгогч эзэд, ажилчин, туслах ажилчинд чанартай, тогт­мол, хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах.

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар иргэн бүрийг соён гэгээрүүлэх, дадал, төлөвшил олгох, мөн гэр бүлийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд шат шатны байгууллагууд анхаарч ажиллах.

5. Сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын чанар, зохион байгуулалтын талаар зарим асуудлууд гарч байгаа тул энэ жил хяналт-шалгалтыг зохион байгуулах, ажлын хэсэгт Үндэсний хорооны гишүүд саналаар оролцох, цаашид сургалт зохион байгуулах талаарх дүрэм, журмыг судлан шинэчилж, тогтолцоог өөрчлөх, сайжруулах.

6. Төр, хувийн хэвшлийн байгуул­лагуудын хөдөлмөрийн аюулгүй ажил­лагааны талаарх “Сайн туршлага”-ыг түгээх.

7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах.

8. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажиллагчид болон олон нийтэд зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээрх ойлголт, мэдлэг, дадал, төлөвшлийг нэмэгдүүлэх чиглэлээр “Уриалга” гарган түгээх.

9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан бодлого, хэрэгжилт, үйл ажиллагааны талаар иргэд, байгуул­лагуудаас санал, гомдол, хүсэлтийг авч байгаа тул салбарын яамд, мэргэжлийн байгууллагууд Үндэсний хорооны гишүүд санал, хүсэлтээ ирүүлэх зэрэг чиглэлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, дэд сайд С.Зулпхар өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top