Турк улсаас ирж, Монголд хэсэг амьдарсан залуу хуучлахдаа “Уг нь монголчууд эелдэг найрсаг зантай, их сайхан хүмүүс шиг санагддаг юм. Гэхдээ нэг муу зан байгаа нь бусдыг хуурах гэж оролддог. Ханшийг нь мэдсээр байхад мөнгө нэмж хэлдэг. Гадаад иргэдийг хуурахдаа гаргууд улс. Наад захын жишээ бол таксины мөнгө. Таван мянган төгрөг гарах газарт 20 мянгыг нэхээд байдаг нь муухай” гэсэн юм. Турк залуугийн хэлж буй зүйл үнэний ортой. Монголчуудын дунд гадаад иргэдийг дээр өгүүлсэнчлэн өлхөөн “дөнгөчихдөг” хандлага буй нь нууц биш.
Хэдхэн хоногийн өмнө Төв талбай дээр жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн нээгдсэн байв. Үзэсгэлэнг үзэж сонирхсон иргэдийн дунд гадаадууд цөөнгүй байв. Урин дулааны цаг айлсаж, жуулчид ирсний илрэл биз. Тэр үеэр ажиглаж байхад манай худалдаачид гадаад иргэдэд барааныхаа үнийг өсгөж хэлж байсан юм.
Зарим нь ч үзвэр ший шиг үзэж өнгөрч байгаа бол зарим нь худалдан авалт хийж байгаа нь илт. Магадгүй монголчууд бид өөрсдөө л гадаад иргэд юу ч мэдэхгүй гэж бодож болох ч нөгөөдүүл чинь монголчуудын энэ занг таньсан байхыг таашгүй. Тиймээс жуулчдыг гэнэн тэнэг, юу ч мэдэхгүй гэж бодохын хэрэггүй. Эх орныг маань зориод ирсэн энэ хэдэн жуулчдаа элэгсэг дотноор хүлээн аваад эргээд нутаг руу нь сэтгэл хангалуун явуулахад юу нь болохгүй гэж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Гадаадынхан очих улс орноо маш сайн судалж байж аялдаг. Үхэр монголчуудыг нь хүртэл судалчихсан байдаг. Дотроо инээд нь хүрээд шоолоод явж байгаа.
TED ILUU L SETGENE UU GEHEES HEZEE CH DUTUU SETGEHGUI...ZA YAHAVDEE YDUU HUNII L TENEG SETGELGEE YMDAA GEED L ORHIJ BGAA CH ,, MUU MUUHAIGAA L UZUULJ BGAA N SHUUDEE...
Хулгайч авилгач шуналтай шулаач монголд 5 жилийн дараа хэн ч ирэхгүй.
ted chini mongolchuud bid nar shig bish , ayalalaar yawakhdaa bukh medeeleltei yawdag khumuus , gedes tsuwdainy ch uniig medej baygaa , taxi khulsulwul dorj nadaas ted gej shaana daa ch gedgiig medej baygaa