Эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдийн өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлтийн талаар өнөөдөр (2022.0701) мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр эрт илрүүлэгтэй холбоотой тоон мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд өгөв.
Эрт илрүүлэг эхэлснээс хойш 219,577 иргэн шинжилгээнд хамрагджээ. Үүнээс давхардсан тоогоор 3335 иргэний өвчнийг оношилсон байна.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 219,577 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Үүний 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрт илрүүлгийн үзлэгээр 1,119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн. Давхардсан тоогоор 3,335 иргэний өвчнийг оношилсон.
Мөн энэ явцад нийт 25,118 иргэнд зөвлөгөө өгч, дараагийн товлолт үзлэгтээ хамрагдахыг хүсэж буцаасан бол 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан. 29,374 иргэнийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага руу онош тодруулах шинжилгээ хийхээр илгээсэн" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )