АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ | Аяллын нэгдсэн хөтөлбөр зарласан газрууд

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

 

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялалд гарах аялагчдын тоо нэмэгдсээр байна. Хайртай дотнын хүмүүстэйгээ адал явдлаар дүүрэн, тав тухтай аялах хүсэлтэй хүмүүст зориулсан багц хөтөлбөрүүдийг аяллын компаниуд зарлажээ. 


Монгол нохой чарга: Зуны завин аялалтай багц хөтөлбөр

  • Аялал эхлэх өдөр: 7-р сарын 2,3 
  • Үнэ: 85.000 
  • Холбогдох утас: 72725181

Xөтөлбөр  

  • Өглөөний цай гэрийн боорцог сүүтэй цайгаа ууж дуусаад аялалдаа бэлдэнэ.
  • МОРИН АЯЛАЛ. Монгол морио унаад модон дундуур талаар салхи татуулан аялах болно. Номхон морь, хөнгөн хөлтэй, гээд таньд тохируулан сонгож өгнө. Аялалын хугацаа 1цаг 30 минут
  •  Өдрийн хоол гал дээр хайрсан гурилтай сэгсгэр цуйван сүүтэй цай.
  • МОТО АЯЛАЛ. Дөрвөн дугуйтай мото аялалын ээлж эхлэнэ. Автомат учираас санаа зовох зүйлгүй бид танд заан аялалд хөтлөх болно. Сайхан мэдрэмж шүү. Ингээд манай нэг өдрийн баялаг хөтөлбөртэй аялал өндөрлөнө. 
  • Тэрэлж голын эргээр завьтай тоглох уу. Завин аялал богино зай. Голын түвшин бага байгаа учир урсах газар богино. Харин та бүгд завьтайгаа тогтуун хэсгээр нааш цааш сэлүүрдэн усаар байлдан тоглох боломжтой. Хүн бүрт аврах хантааз өмсөж , хөтөчийн зааварчилгааг дагаж явна.

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Өглөөний цай
  • Морин аялал
  • Мото аялал
  • Өдрийн хоол сүүтэй цай.
  • Усан завь
  • Ирж буцах унаа (+5000₮)
  • Морин аялалын хөтөч гээд дээрх үнэнд багтсан болно.

 


 Buren Travel: Цэнхэрийн халуун рашаан- Өгий нуурын аялал 

  • Аялал эхлэх өдөр: 7-р сарын 6-9 
  • Үнэ: 450.000 
  • Холбогдох утас: 99999548

 Аяллын маршрут

  1. УБ>Өгийнуур 
  2. Өгийнуур >Цэнхэрийн халуун рашаан 
  3. Хархорин Эрдэнэзуу хийд 
  4. Элсэн тасархай ( морь тэмээ унах зураг авхуулах)  

Аяллын багцад: Өглөөний цай, өдөр, оройн хоол, аяллын машин, жолооч, бензин шатахуун, хөтөч, гэр бааз, ресорт, рашаанд орох мини үдэшлэг багтсан. 

Үргэлжлэх хугацаа:  3 өдөр, 2 шөнө. Нийт 850км

 


EMU Travel:  Хөвсгөл нуурын аялал 

  • Аялал эхлэх өдөр: 7-р сарын 3
  • Үнэ: 520.000
  • Холбогдох утас: 9522-8976  9622-7766  9622-7755

Аяллын маршрут

       УБ-Эрдэнэт-Хөвсгөл-Эрдэнэт-УБ

Хөтөлбөр: Өдрийн 3 хоолтой тохилог, тав тухтай бааз

           Морин аялал- Завин аялал- Каяактай зураг авхуулах- Явган аялал- Галын наадам- Хөгжөөнт тэмцээн- Аяллын даатгал

Үргэлжлэх хугацаа: 5 өдөр 5 шөнө

 


79K Travel: Улаанбаатар- Сөгнөгөрийн экстрим аялал 

  • Аялал эхлэх өдөр: 7-р сарын 2-3
  • Үнэ: 249.000 
  • Холбогдох утас: 93117911

Хөтөлбөр:

  • 400 метр өндөрөөс Уулын Шүхэрээр нисэх
  • 5км морин аялал (Түшээ гүний хад үзэж ходоод, сахарын рашаан уух)
  • 40 метр өндөр хаданд авирч олсоор буух
  • Мэргэжлийн тогоочын ил гал дээр хийсэн амтат хоол (Хээрийн ресторан л гэсэн үг)
  •  Мэргэжлийн зураг бичлэг (vlog )
  • Галын наадам ( bonfire )
  • Зумба , Пачата, Кизомба бүжиг
  • Star game ( уралдаант тэмцээн ) Жич: Тэмцээн бүр шагналтай

Үргэлжлэх хугацаа: 2 өдөр 1 шөнө

 


Манзушир- Цэцээ гүн морин аялал 

  • Аялал эхлэх өдөр: Өдөр бүр 
  • Үнэ: 50.000
  • Холбогдох утас: 96197080. 94452009

Аяллын маршрут

       Төв аймаг- Манзушир хийд-Цэцээ гүн- УБ

Хөтөлбөр:

  • Өглөө 10:00 цагт Манзушир хийдийн авто зогсоол дээр цугларна
  • 10:00-10:30 Аюулгүй байдлын зөвлөгөө
  • 11:00 Цэцээ гүн рүү хөдөлнө
  • 13:00 Өдрийн хоолны цаг (өөрсдөө бэлтгэж ирэх)
  • 14:00 цагт Цэцээ гүн очих
  • 15:00 цагт Манзушир хийд рүү хөдлөх
  • 17:00 цагт аялал дуусна

Нэмэлт үйлчилгээ:

Өглөөний цай, өдрийн хоол захиалгаар хийх (Аяллын үндсэн үнэ дээр 20000 төгрөг нэмэгдэнэ)

 


Бугат зэрлэг амьтан үржүүлгийн төв- Янзагахан хүүхдийн аялал 

  • Аялал эхлэх өдөр: Долоо хоног бүр
  • Үнэ: 58.000
  • Холбогдох утас: 89589000, 80884509

Аяллын маршрут

     Тэнгис кино театр- Бугат зэрлэг амьтан үржүүлгийн төв

Хөтөлбөр: 

  • 10:00 Тэнгис кино театрын дэргэдэх Ялалтын талбайгаас хөдлөх
  • 11:00-11:30 Эко гэрт байрлах
  • 11:30-12:30 Өглөөний цай / боорцог, шинэхэн өрөм, сүүтэй цай/
  • 12:30-13:00 Халиун буга, зэрлэг ан амьтантай танилцах
  • 13:00-14:00 Хусан ойд явган аялал хийх
  • 14:00-15:00 Өдрийн хоол / цуйван, сүүтэй цай/
  • 15:00-16:30 Нүүдэлчин ахуйтай танилцах, монгол наадгай
  • 16:30-17:00 Морь унах /12-ээс дээш нас/
  • 17:00-17:30 Хөгжөөнт тоглоом, чөлөөт цаг
  • 17:30-18:00 Цагаан идээгээр дайлах
  • 18:00-18:30 Амралтын цаг
  • 18:30-19:00 Үдэн гаргах
  • 20:00-20:30 Тэнгис кино театрын Ялалтын талбайд хүргэж ирэх

 


Азийн аялал- Буйр нуурын аялал 

  • Аялал эхлэх өдөр: 7-р сарын 14
  • Үнэ: 550.000
  • Холбогдох утас: 8038-2858  94173707

Хөтөлбөр: 

Та дэлхийд алдартай тэгш хээр Мэнэнгийн тал нутгаар салхи татуулан давхиж, цэнгэг уст Буйр нууранд өдөржин шумбаж тоглон, торгон элсэн дээр хөрвөөн энeрги-эрч хүчийг хуримтлуулж, наран шарлагын талбайд биe, сэтгэлийн алжаалаа тайлан амрах боломжтой. Түүнчлэн дэлхийд гуравхан байдаг, Найман аюулаас аврагч Их Бурхант цогцолборт очиж өөрийгөө болон гэр бүл, хамт олноо аюул эрсдэлээс хамгаалагч Жанрайсиг бурханд даатгаж, цааш Халхын голын дайны түүхийг өгүүлсэн хөшөө дурсгалт газруудаар аялах болно. 

Хугацаа: 4 өдөр 4 шөнө

 


Хөтөч Даваанаа- Увс нуур, Хяргас нуур - Хэцүү хад - Улаангом хотын аялал

  • Аялал эхлэх өдөр: 7-р сарын 9, 21 
  • Үнэ: 590.000
  • Холбогдох утас: 88084560, 94457000, 91996930

Аяллын маршрут

Өдөр 1: УБ -Элсэн тасархай- Хархорин Эрдэнэзуу хийд

Өдөр 2: Хяргас нуурт

Өдөр 3: Хяргас нуур- Хэцүү хад

Өдөр 4: Увс нуур

Өдөр 5: Увс нуураас - Улаангом- УБ буцах

Өдөр 6: Тэрхийн цагаан нуур- Чулуутын хавцал- Тайхар чулуу- Цэцэрлэг хот Булганхайрхан уул - Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө

Аяллын хугацаа: 6 шөнө 6 өдөр

Нийт зам: 1500*2 =3000 км

 


Майхант амралт: Улаагчны хар нуурын аялал 

  • Аялал эхлэх өдөр: 7-р сарын 9 
  • Үнэ: 800.000 
  • Холбогдох утас: 9903-9092

Аяллын хөтөлбөр

  • Архангай аймгийн үзэсгэлэнт газрууд
  • Чулуутын хавцал
  • Тамирын гол
  • Тэрхийн цагаан нуур
  • Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд
  • Солонготын даваа
  • Загастайн даваа
  • Улаагчны хар нуур 

Аяллын хугацаа: 5 хоног

 


Universal Mongolia Tour- Байгалийн үзэсгэлэнт газруудын багц аялал 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top