Маргааш үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг маргааш буюу долдугаар сарын 02-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд осолдох үеийн анхны тусламж сургалт, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэх юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top