Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 03

Ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг Эрдэнэмандал сумын хэмжээнд ойн сан бүхий Алаг-Уул, Идэр-Улаан багийн 200 гаруй га талбайд гүйцэтгүүллээ.

2022 оны хаврын судалгааны ажлын дүнгээс үзэхэд  нутаг дэвсгэрийн 60 гаруй мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан, үүнээс 40 гаруй мянган га талбай нь хөнөөлийн голомттой байна. Сумын хэмжээнд ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомттой талбайн хэмжээг багасгах, ойг хамгаалах зорилгоор байгаль орчныг хамгаалах, малын тоо толгойд татвар ногдуулсаны олсон орлогын тодорхой хувиас 10.000.000 төгрөгийг шийдвэрлэж нийт 250 гаруй га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан сумын хэмжээнд 250 гаруй га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгүүллээ.

Зарим хөнөөлийн голомттой талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна. Орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн санхүүжилт хөнөөлт шавжтай талбайд тэмцэл хийхэд хангалтгүй байгаа тул цаашид сумын ойн санд тэмцлийн ажил хийх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top